Нууцлаг элит хос
Олны нүдэнд тэр бүр тороод байдаггүй нууцлаг элит эрхмүүд манайд бий. Тухайлбал, урлаг судлаач Ч.Болдбаатарыг онцлож болж байна. Аристократ хэв маягийг алхам тутамдаа мэдрүүлдэг түүнийг урлагийн хүрээнийхэн андахгүй.
Хүзүүндээ дэгжин гэгч нь алчуур зангидаж, донжтой нь аргагүй ихэмсэг алхдаг энэ эр Москвагийн их сургуулийн зураачийн ангийг дүүргэсэн.
Дэлхийд зартай том сургуулийг дүүргэснийх гайхалтай бишрэм зурдаг тэрбээр урлаг судлалын ухааны докторын зэрэгтэй. Урлагийг задлан шинжилж, шүүмжлэхдээ ёстой хяргаад хаячихдаг хэгжүүн эр.
Түүний гэргий “аэробек”-ийн Өнөрхүү хэмээх бүсгүйг дээдсийн хүрээний хүүхнүүд андахгүй.
Эрүүл хооллолт, хөдөлгөөний ач холбогдлын талаар манайхан ярих нь бүү хэл мэддэггүй байсан цагт аэробекийн талаар сурталчилж, хүүхнүүдийг хуйлруулж байсан дэгжин хээнцэр нэгэн.
Өнөрөө хатагтай том урлаг судлаачийн гэргий гэсэндээ хувцаслах соёл, биеэ авч явах тал дээр ч бусдад үлгэр жишээ үзүүлдэг бүсгүй юм
СЭТГЭГДЭЛ БИЧИХ