Монголын анхны ухаалаг гар утасны үнэ 149 мянган төгрөг
Монголын анхны “Могул Сонор” ухаалаг гар утсыг ирэх сарын 5-наас хэрэглэгчдэдээ хүргэхээр болсон байна. Монгол инженерүүдийн программ хангамжийг нь хөгжүүлсэн, андройд 4.2 үйлдлийн системтэй энэхүү утсыг зах зээлд хамгийн хямд буюу 149.000 төгрөгөөр борлуулахаар болжээ. “Могул Сонор” ухаалаг утсыг “Unitel”, “G-Mobile”, “Mobicom”, “Skytel” зэрэг бүх оператор компанийн хэрэглэгчид ашиглах боломжтой. Уг утас нь хоёр сим картыг дэмжин ажиллах боломжтой юм байна.Салбарынхан “Могул Сонор” утсыг “Хямд үнэтэй, сайн үзүүлэлттэй” хэмээн дүгнэж буй аж. Dual core процессор, 512 MB RAM, 4GB багтаамж, 32 хүртэлх GB-ийн SD карт дэмжих боломжтой, дөрвөн инчийн дэлгэцтэй, олон улсын стандарт хангасан, интернэтийн орчинд ашиглах боломжтой зэрэг олон давуу талтай юм байна. Тасралтгүй ярианы горимд бүтэн өдөр ашиглах боломжтой уг утсандаа “ITZONE”- ийнхан зургаан сарын баталгаат хугацаа өгч байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ