Аз жаргалыг хулгайлдаг 10 зуршил

Арьс өнгө, шашин шүтлэг, нийгмийн гарал үүсэл хамааралгүй хүн бүрийн хүсдэг зүйл бол аз жаргалтай байх.

Умгар гэртээ гэр бүлээрээ тойрч суугаад сайхан зүйлс ярилцаж, байгаа хэдэн төгрөгөөрөө хайртай хүмүүстээ жижигхэн бэлэг өгөөд, хэрхэн баярлаж байгааг нь харах гээд бусдын хувьд өчүүхэн хэрнээ заримд нь аз жаргал авчирдаг зүйлс олон.

Аз жаргал бол түрүүвч дүүрэн мөнгө, хоёр давхар хаус, брэнд хувцас, үнэтэй машин биш.

Аз жаргалыг энгийн зүйлээс авах боломжтой ч бидний амьдралын буруу зуршил нөлөөлдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Хором бүрт аз жаргал, эрч хүчийг мэдрэхэд тань саад болдог арван зуршил юу вэ?

1.Тохиромжтой цагийг хүлээх
Амьдралыг тань өөрчилж чадах ганц хүн нь та өөрөө. Тохиромжтой цаг мөчийг хүлээж байна хэмээн ярьдаг хүмүүс олон. Гэвч тийм цаг хугацаа гэж үгүй. Цаг мөч бүрт ямар нэг боломж байдаг. Тохиромжтой цагийг хүлээвэл эцэст нь юу ч хийж чадахгүй үлдэх болно.

2.Ажилдаа дур сонирхолгүй байх
Орчин үеийн амьдралд цалингийн төлөө ажиллаж буй хүн олон. Эдийн засгийн үүднээс бид цалин авах гэж ажилладаг ч өдрийн ихэнхийг бид ажил дээрээ өнгөрүүлдэг. Күнз нэгэнтээ “Өөрийн дуртай ажлаа хий, тэгвэл та нэг ч өдөр ажиллахгүй” хэмээсэн байдаг. Дур сонирхолтой зүйлээ хийгээд цалин авна гэдэг аз жаргал биш гэж үү. Тиймээс өөрийн хийж буй ажилдаа дурлах хэрэгтэй.

3.Бусдын амжилтанд бүү төвлөр
Бидний эргэн тойронд амжилттай ажиллаж, аз жаргалтай амьдарч буй хүн олон. Та тэдний амжилт, аз жаргалд анхаарал тавьж эхлэх тэр мөчид л аз жаргал танаас холдон одно гэдгийг санаарай. Бусадтай өөрийгөө харьцуулах нь таныг цэнэглэхээс илүү сулруулдаг гэнэ.

4.Уур бухимдал, айдастай байх
Уур бухимдал болон айдас хийж бүтээх их хүслийг мохоодог, сэтгэлийн сөрөг хөдлөл юм. Тэд байсан цагт хэзээ ч аз жаргал байдаггүй. Тиймээс санаа зовоосон, бухимдал төрүүлсэн зүйлсийг элсэнд шингэх ус мэт мартах хэрэгтэй гэнэ. “Санаа бүү зов, бүх юм сайхан болно” гэж өөртөө хэлж байгаарай.

5.Үзэн ядалт
Орчин үеийн завгүй нийгмийн улмаас хүмүүс олон зүйлийг үзэн яддаг болж байна. Үзэн ядалт бидний амьдралд саар зүйлс авчрахаас сайн зүйлс авчирдаггүй болохыг санах хэрэгтэй.

6.Бэрхшээлийг томруулж харах
Хүн бүрийн амьдралд даван туулах ёстой бэрхшээл бий. Түүнийг даван туулжл амжилт, аз жаргалд хүрдэг. Өөрт тулгарсан бэрхшээлийг томруулж харах хэрэггүй. Асар өндөр хэмээн харж байсан уул даваад гарсны дараа жижигхэн толгод байх нь элбэг. Тиймээс бэрхшээлийг томруулах хэрэггүй.

7.Нэг дор бүгдийг өөрчлөхийг оролдох
Нэг дор бүхнийг өөрчлөх боломжгүй. Гэтэл зарим хүмүүс боломжтой хэмээн үзэх нь бий. Тэгвэл энэ нь хүний оюун санаанд маш их дарамт болдгийг шинжлэх ухаан тогтоожээ. Хамгийн энгийн, өөрт ойр, сууриас нь эхлэн нэг нэгээр өөрчилж амжилтанд хүрнэ. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн Монгол ардын зүйр үг ч үүний илрэл юм.

8.Сэтгэл ханамжгүй байх
Энгийн, бидний анзаардаггүй атлаа үнэхээр гайхалтай зүйлс их бий. Сэтгэл ханамжгүй байвал хичнээн сайхан зүйл ч хогийн сав шиг л харагдана. Тиймээс байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байх хэрэгтэй гэнэ. Таван ханатай гэрт аз жаргалтай сайхан амьдардаг хүмүүс байхад таван өрөө байранд аз жаргалгүй суух хүмүүс бий. Илүү сайхны төлөө тэмүүлэх хүсэл хэрэгтэй ч байгаадаа хангалуун байх нь таныг амжилтад хөтлөх болно.

9.Бие галбиртаа санаа зовох
Харагдах байдал хуурамч, харин мөн чанар үнэн. Өөрийн бие галбиртаа санаа зовдог хүн амжилтанд хүрч чаддаггүй байна. Гадаад үзэмждээ хэт анхаарал хандуулах хэрэггүй. Дотоод мөн чанар, хүнлэг байдал, ухамсар тэрнээс хэдэн зуу дахин илүү гэдгийг санах хэрэгтэй.

10.Сөрөг хандлагатай хүмүүсээс зайлсхийх
Бусадтай элэгсэг дотно байх чухал. Гэвч сөрөг хандлагатай хүмүүсээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Тэд сөрөг бүхний эхлэл учраас амьдралдаа оруулах хэрэггүй.

Эцэст нь аз жаргал үргэлж бидний гарт байдаг. Түүнийг чанга атгах эсвэл алдах нь хувь хүнээс шалтгаалдаг. Дээр дурдсан арван зуршил танд байвал та аз жаргалаа гээхэд бэлэн байна гэсэн үг. Тиймээс өнөөдрөөс эхлэн аз жаргалыг биш муу зуршлаа гээгээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ