Секс дагина болох 10 арга
1. Унтахынхаа өмнө хайртдаа хамгийн энгийн, секстэй холбоогүй байсан ч хамаагүй ганц нэгхэн үгсийг ердийнхөөсөө арай нам өнгөөр хэлээрэй.
Нөлөөллийг нь нэмэгдүүлэхийн тулд бага зэрэг амьсгал давхцуулсан ч болно. Энэ бяцхан заль анхаарлыг нь тань руу ямар ч байсан татна гэдэгт бүрэн итгэж болно. Энэ үед телевизороор залуу аваргууд үзүүр түрүү булаалдаж байсан ч гэсэн шүү…
2. Халуун ус, шүршүүрт орсныхоо дараа унтлагын хувцас өмсөж огтхон ч болохгүй. Халаатаа хайнгадуу өмсөхдөө (биеэ арчилгүй, усан дуслууд аальгүйхэн гялалзаж байх нь чухал) бин битүү болтол нь хумилгүй, алхаан дунд тань биеийн хамгийн үзэсгэлэнтэй хэсгүүд ил гарч байхыг тооцох хэрэгтэй. Тэр хэсгүүд хичнээн “танил” байсан ч гэсэн эрчүүл нууцаар ширтэхдээ ихэд дуртай байдаг юм. өдөржингөө ажиллаад ядарсан нөхдүүд хүртэл шүү.
3. “Үдшийн” алхаагаа өөрчлөх. Алхаа тань чөлөөтэй, хөнгөн байх төдийгүй биеэ суллаад хөлөө хоер тийш нь “хаял”. Мөн загвар өмсөгчдийн хөлийнхөө тавгийг яг эгц урдаа тавьдаг алхаанаас суралцахад гэмгүй шүү. Ингэхдээ биеэ цэх байлгах нь цээжийг тань улам л өргөж өгнө гэдгийг бүү мартаарай.
4. Өөртөө хөөрхөн хоч бодож ол. “Хонгороо”, “муужгай”, “хөөлхөнөө” гэх мэт. Эрчүүл түүнийг чинь мэдэх албагүй. Өөртөө л ингэж өхөөрдөнгүй хандаж байвал таны секс сэтгэл санаа эрс нэмэгдэнэ. Гайхалтай байна уу? Маш үр дүнтэй гээч!
5. Дотуур хувцсандаа мөнгө үр. Зүгээр торон ч биш торгон байвал бүр сайн. Түүнийгээ эрчүүлд заавал үзүүлэх алба байхгүй, тун тансаг, гоё эд өмссөн шүү дээ гэх бодол таны сэтгэлийг өөдрөг итгэлтэй болгож байхад л хангалттай. Гэхдээ бүр илүү сахилгагүйтэе гэвэл мань нөхрийн дотуур хувцсыг онгич. Тэгээд хамгийн эршүүд, хамгийн танхайгий нь сонгоод өмсчих. Тэгээд халаатаа тайлангуут та тэрнийг нь өмсчихсөн байна гээд төсөөл дөө… Цаадах чинь таачаалаасаа болж галзуурна л гэсэн үг.
6. Эрчүүлийг өд, өөрсдөө. Санаачилгаараа. Яг л тэд нар шиг. өрөөгөөрөө юу ч бодолгүй алхаж явахад нь хонгыг нь чимхчих. Эсвэл цамцан дотуур нь санаандгүй мэтээр гараа хий. Мөн ширээн доогуур хөлийг нь хөлөөрөө илэх эртний арга бат үр дүнтэй байдаг юм. Та хоёрын эргэн тойронд олон хүн байх тусмаа л сайн.
7. Зарим оройдоо үсээ самнахаа боль. Уг нь ганц ч “эрүүл” эмэгтэй унтахынхаа өмнө толгойгоо угаадаггүй л дээ. Гэхдээ дандаа “эрүүл” байна гэж хаашаа харсан юм байдаг юм! Хааяа галзуурч болно шүү дээ. Шүршүүрнээсээ нойтон шахуу биетэй, бас арзайсан үстэй гараад ир дээ. Сэнс, лаак юу ч байхгүй үстэй. Танхай охин, эсвэл атар хээрийн дагина гээд аль нь болж харагдах нь танаас л шалтгаална. Байнга айлгүйтэж, аягла. Гэхдээ гэнэтхэн биш шүү. Хайртай хүнийхээ 8. мэдрэлийг бас бодох хэрэгтэй шүү дээ. Аажим аажмаар анх танилцаж байсан үе шигээ эрхэл. Ярьсан болгонд инээгээд л… гараараа байнга оролдоод л… харцаа сандрангуй буулгаад л… Ямаршуухан байснаа санах амархан шүү дээ. Шанд нь харин галзуу секс амтлах болно. Яг л анхны шөнө шиг…
9. Гэртээ оройн турш нүүр дүүрэн будагтай байх нь ямар ч утга учиргүй. Секс сексээрээ, харин арьс бол амрах естой. “Бурхны зураг”-наас салсан цоо шинэхэн нүүртэй байх нь маш дур булаам шүү дээ. Ер нь бол, хүүхнүүд ээ, бид чинь өөрсөндөө зориулж л буддаг юм шүү дээ. Эрчүүл бол байгалиараа байхад маань л ухаангүй дуртай. Аягүй номхон, эмзэгхэн байхад маань…
10. Нүцгэн унт. Ихэнхи амьдралаа бид хувцастай өнгөрүүлдэг. Ганцхан эрэгтэй хүнтэй нүцгэн унтахдаа л бид өөрсдийгөө жинхэнэ эмэгтэй хүн гэж мэдэрч чадна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ