Бразилд жуулчдыг ихээр дээрэмдэж байна
Бразил улс 64 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авч буй. Тэд хөлбөмбөгийн хамгийн том баярыг нүүр улайхааргүй зохион байгуулахыг хичээх ч дэггүйчүүдийн үйлдэж буй дээрмийн хэрэг зохион байгуулах хорооныхны санааг зовоож байна.
Ресифи хотод болж буй тоглолтуудын үеэр хутгатай залуус жуулчдыг сүрдүүлж, мөнгийг нь дээрэмдэх тохиолдол олон гарчээ. Японы хоёр хөгжөөн дэмжигч Ресифи хотын худалдааны төвийн ойролцоо явж байхад нь камер, түрүүвчтэй мөнгийг нь дээрэмдсэн байна. Мөн метроны буудлын ойролцоо явж байсан нэгэн жуулчин хоёр залууд цүнхээ булаалгасан бөгөөд цагдаагийн тусламжтай алдсан зүйлээ буцааж авчээ.
Сонирхуулахад, Бразил улс гэмт хэргийн гаралтаараа дэлхийд дээгүүрт бичигддэг орон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ