Нэгэн иргэн Дэнжийн мянгад цөөрөм, цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо буюу бидний хэлж заншсанаар Дэнжийн мянгын Ногоон нуур хогонд дарагдсан байдалтай байдаг.

Тэгвэл жижигхэн цөөрмийг нэгэн иргэн цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаар эрчимтэй ажиллаж байгаа юм байна.

Өлзийтогтох гэх залуу хогондоо дарагдаж, шалбааг шиг болсон байдлыг цэвэрлэж, хүмүүсийн амрах, зугаалах газар болгон өөрчилж чаджээ. Үүнийг хийхэд тэрбээр хувиасаа 40 сая орчим төгрөгийг гаргасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ