Хайр байхад баян ядуу байх нь хамаагүй биз дээ?

Та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Би найз залуутайгаа үерхээд 5 жил болж байна. Их урт хугацаа шүү. Бид даанч өөрсдийн гэрийнхэндээ бие биенээ танилцуулаагүй байгаа.

Яагаад гэхээр гол асуудал нь найз залуугийн маань ахын гэр бүл манай ээж аавтай таарамж муу л даа. Бараг л үзэн яддаг байх. Гэхдээ надад энэ нь хамаагүй санагддаг л даа би ямар ах эгчтэй нь суух гэж байгаа биш дээ.

Гэхдээ л эцэг эх маань бид 2-г мэдчихээд гэр хороололд байдаг гээд л үзэхгүй сал гээд байх юм. Зарим халамцуу үедээ хүртэл тэрэнтэйгээ зайл гэх юм.

Эцэг эх минь л болсон хойно харьцаагаа таслаад яваад өгч чадахгүй юм. Хайр байхад бид 2 өөрсдөө амьдралаа босгоод явах болохоор баян ядуу байх нь хамаагүй биз дээ. Мэдээж би түүнээсээ салахыг холдохыг ч хүсэхгүй байна. Ийм зүйлтэй учирч байсан хүн байвал надаа зөвлөгөө өгөөч…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ