Г.Батбаяр:Хэргийг үйлдсэн Авирмэд амиа хорлосон учраас өөр хүнд хууль бусаар тохсон

Ганц худагт хууль бусаар хоригдож 36 хоног өлсгөлөн зарлаад байгаа Н.Вандансанги гэгч этгээдийн өмгөөлөгч Г.Батбаяр, Ц.Баасанжаргал нар мэдээлэл хийлээ. Ингээд өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.

-36 хоног өлсгөлөн зарлаж байгаа Вандансанги гэх хүний талаар мэдээлэл өгөхгүй юу. Хэзээнээс хоригдож эхэлсэн бэ?

-Вандансанги нь онц хүнд гэмт хэрэгт яллагдаж байгаа. Гэхдээ анхнаасаа гэмт хэргээ хүлээгээгүй, хүлээх ч үгүй. Гэмт хэрэг хийгээгүй учраас үзэл бодлоо илэрхийлж өлсгөлөн зарлах эрх надад байна гээд өлсгөлөн зарлаж эхэлсэн. Нойтон өлсгөлөн зарлаж, өдөртөө крантнаас ганц аяга ус ууж байгаа. Өлсгөлөн зарласан үед 72 цагийн дотор эрх бүхий албан тушаалтанууд очиж уулзах ёстой байдаг хэн ч уулзаагүй. За уулзахаар чи үхлээ гээд чи л хохирно, чиний эхнэр хүүхэд л хохирно гэсэн байдлаар харьцдаг. Чи энэд үхвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хариуцлагыг нь хүлээнэ биз гэсэн хүйтэн хөндий байдлаар харьцдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13.7 зааснаар шийтгэх тогтоол гараагүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн заалт байдаг.

-Тухайн сэжигтэн хэдэн настай вэ. Өлсгөлөн зарлаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө, биеийн байдал хэр байгаа вэ?

-Шүүгдэгч уурагны дутагдалд орсон, зүрхний хэм алдагдсан биеийн байдал хүнд байгаа. Одоо шүүгдэгчийг гаргах хүсэлт тавихгүй. Гаргах тухай хүсэлт тавиад, гараад гурав хоноод үхвэл хэн хариуцах вэ. Гараад уураг нөхөх эм тарианы мөнгө байхгүй ш дээ. Өлсгөлөн зарлаад 36 хонож байхад хэн ч уулзахгүй байна. Нөгөө олон хүний эрхийн байгууллага хаана байна. Зүгээр л шоуны байгууллага.

-Анхнаасаа яагаад хулгайн хэрэгт холбогдсон юм бэ. Тэгээд яагаад хэргээ хүлээхгүй байгаа юм бэ?

-Энэ нь өөрөө онцлог нөхцөл байдалтай гэмт хэрэг байгаа. Энэ гэмт хэргийг үйлдсэн жинхэнэ гэмт хэрэгтэн нь Авирмэд гээд хүн байсан. Тэр хүний гэрээслэл надад байгаа. Тэр хүн үхэхдээ “Би энэ хэргийг үйлдсэн. Вандансанги гэх хүн энэ хэрэгт ямар ч холбоогүй. Би цагдаа нарт зодуулаад арга буюу амиа хорлолоо гэсэн гэрээслэлүлдээсэн. Авирмэд ганцад хоригдож байгаад гарч ирээд буудалд боогоод үхсэн. Тэр хүний бичгийн хэвийг шүүх эмнэлгийнхэн мөн гээд тогтоочихсон. Гэтэл энэ хулгайн гэмт хэргийг эзэнтэй болгох шаардлага хэргийг байцааж байгаа мөрдөн байцаагчидад байгаа учраас ингэж улайрч байна. Үүний цаана Мөрдөн байцаагчид хэрэг илрүүлсэнийхээ төлөө албан тушаал ахих ашиг сонирхлын зөрчил байгаа учраас өөр хүнд тохож байна. Тийм учраас Авирмэдийн найз Валдансангид хэргийг тохсон.

-Хэдий хэр төгрөгний ямар эд зүйл хулгайлсан юм бэ?

-Хоёр хөөрөг хулгайлсан. Тэр хөөрөг нь 500 мянган төгрөгний л хөөрөг байна лээ. Гэтэл хохирогч нар нь учиргүй их мөнгө нэхсэн.

-Хэрэг хийсэн Авирмэдийн гэрээслэл дангаараа хэрэг хийгээгүй гэдэг баримт болох боломжгүй юу?

-Гэрээслэл нь нотлох баримт болох ёстой. Энэ гэрээслэлийг үнэлэх үнэлэмж нь шүүхийн байгууллагад байдаг.

-Та Газрын тосны газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхантай нас барахаас нь өмнө уулзсан гэсэн. Энэ талаар?

-Би Д.Амарсайхан агсантай нас барахаас нь тав хоногийн өмнө уулзсэн. Тухайн үед Д.Амарсайхан агсан хэлэхдээ “Би хэрэг хийгээгүй учраас шүүх нь тогтоогоод өгнө биз. Шүүхээр эцэслэн шийдэгдэх хүртэл гадуур байцаагдамаар байна.Намайг гадуур байцаагдах талаас хөцөлдөөд өгөөч” гэсэн. Тухайн үед би эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээ мартсан байсан учраас тав хоногийн дараа ахин ганц руу явж байхад нас барсан.

Д.Амарсайхан агсаныг нас барах өдөрөмгөөлөгч нь уулзахаар явж байсан гэсэн мэдээлэл гарч байсан. Тэр өмгөөлөгч нь та байсан уу?

-Тиймээ. Би гэрээн дээрээ гарын үсэг зуруулахаар явж байсан.

-Одоо нас барсан учраас хэргийг хэрхэн шийдэх вэ?

-Одоо нас барсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг. Тэр хүн хуулийн хохирогч, золиос болсон. Буруутай этгээдүүд нь тодорхой байгаа.

-Хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй байхад гэмт хэрэгтэн мэтээр хүмүүс ярих болжээ. Тухайн хүнийг хамгаалах хуулийн зүйл заалт байдаг?

- Хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй байхад гэмт хэрэгтэн мэтээр ярих нь буруу л даа. Тухайлбал хуулийн талаас нь авч үзэхэд УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2016 оны сонгуульд нэр дэвшихийн тулд тэр Сарангэрэл гээд охины нэр хүндийг унагааж, гутаан доромжилсон. Шийтгэх тогтоол гараагүй байхад хэнийг ч гэм буруутайд үл тооцно гэсэн заалт байдаг. Тэр охиныг хар тамхичин гэдгийг шүүхээр тогтоогоогүй байхад олон нийтэд зарласан нь хууль бус. Гэтэл нийгэм Сарангэрэл охиныг үнэхээр хар тамхичин мэтээр хүлээн авч байна. Шүүх хурлын өмнө тийм ойлголт төрүүлсэн. Гэтэл О.Баасанхүү өөрөө өмгөөлөгч хүн учраас үүнийг мэдэж л байгаа. Ганцхан өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн олон нийтэд ийм мэдээлэл цацсан.

Б.Сэлэнгэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ