Хууль бус ангийн 90 хувийг бүртгэлгүй галт зэвсгээр хийдэг

Сүүлийн гурван жилд нэн ховор болон ховордсон ан амьтныг хууль бусаар агнах тохиолдол ихээхэн гарах болсон. Холбогдох байгууллагын хийсэн судалгаагаар 14 толгой хар сүүлт, дөрвөн толгой борцгор хотон, зургаан толгой хүрэн баавгайг хууль бусаар агнасан хэрэг гарчээ.

Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа 46,982 галт зэвсгийн 94 хувь нь ан агнах зориулалттай байдаг аж. Харин хууль бус ангийн 90 хувийг бүртгэлгүй галт зэвсгээр хийдэг гэсэн судалгаа гарсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ