Эротик имижтэй сэтгүүлчдээс ичээд байх юм аа

Сүүлийн хэдэн жил монголын сэтгүүл зүйн салбар үнэхээр шинэ шатанд гарч олон сайн сэтгүүлчдийг Монголдоо бэлтгэн гаргаж байгаа. Аливаа мэргэжилд мэргэжлийнёс зүй гэдэг эрхэм зүйл заавал байдаг. Харин манай сэтгүүлч бэлддэг их дээд сургуулиуд сэтгүүлчийн ёс зүйг оюутнууддаа сайн суулгаж чадахгүй гаргаж байгаа нь юм юман дээр илрэх...

Ямар ч ажлыг хийхэд эхлээд зорилгоо зөв тодорхойлох нь чухал. Тэр тусмаа телевизийн эфирт гардаг сэтгүүлчид нэвтрүүлгийнхээ зорилгыг зөв тодорхойлж чадахгүй байгаагаас болж “буруу зорилго тоглох” нь үзэгчдэд буруу ойлголт төрүүлээд зогсохгүй нийгэмд буруу үлгэр дууриал болж байгааг ухаарах хэрэгтэй.

Сэтгүүлч хүний гол зорилго олон нийтэд мэдээлэл хүргэх. Үзэгч, уншигчийг соён гэгээрүүлж нийгмийг цэвэршүүлж манлайлж явах. Гэтэл энэ эрхэм зорилгоо буруу ойлгосон зарим сэтгүүлч охид ялангуяа студид ярилцлага хийдэг сэтгүүлчид “телевизийн эфирээр гоё сайхан харагдах” гэсэн зорилгыг туйлын зорилгоо болгож байгаа нь харамсалтай.
Сэтгүүлчид хэт задгай бүр эротик маягаар хувцаслан эфирт гарах нь монголын телевизүүдэд “соёл” болон тогтож байна. Тухайлбал цээжээ хагас нүцгэлэн,гуя хасаа эрээ цээргүй ил гаргасан богино банзал өмсөн үс гэзгээ хэт маяглуулан засаж зочинтой ярилцах нь үзэгчдийн анхаарлыг өөр дээрээ хэтэрхий татаж үзэгчдэд мэдлэг, мэдээлэл хүргэх гэхээсээ илүүтэйгээр, би гоё байна уу, би сайхан харагдаж байна уу гэсэн бодол нь илтэд уншигдах...

Сэтгүүлч ингэж үзэгчдийн анхаарлыг ярьж байгаа сэдэвтээ биш өмссөн зүүсэн дээрээ хэтэрхий татаад байгааг ухааруулан хэлж, засаж залруулах найруулагч байдаггүйнь бүр ч харамсалтай.

Телевизийн сэтгүүлч, хөтлөгч үзэгчдийн анхаарлыг сарниулсан гоёл чимэглэл,хэт задгай хувцас өмсдөггүй. Ингэх ньсэтгүүлчийн ажил мэргэжлийн ёс зүйд нийцдэггүй.

Эротик дүр төрх, эфирийн соёл хоёрыг ялгаж сурах хэрэгтэй. Үгүй дээ л гадаадын нэр хүндтэй телевизүүдийн сэтгүүлч сурвалжлагчдын өмссөн зүүснийг харж тэдний ажил хэрэгч дүр төрхийг тусгаж авах хэрэгтэй юм.

Эротик имиж сэтгүүлчийнх биш.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ