Японд сакура цэцэглэж эхэллээ

Японы бэлгэ тэмдэг болсонсакура цэцэглэж эхэллээ. Энэ жил Окинавад хамгийн анхны таван улбар цэцэг нахиагаадэлгэжээ.

Сакура цэцэглэнэ гэдэг хавар ирсэний дохио юм. Сакура цэцэглэхийг харах нь япончуудын хувьд нэлээд чухал бөгөөд мэдээллийн хэрэгслүүд тогтсон заншил ёсоор сакура модны цэцэглэх хил хязгаар хэрхэн өргөжин тэлж байгааг өдөр бүр мэдээлдэг. Сакура модны цэцэг хэдхэн хоног л цэцэглэж унадаг байна. Харин модод эд цэцэглэж байхүедээ маш тансаг харагддаг.

Токио хотын төвд байдаг Ясукунисүмд сакура хэрхэн цэцэглэхийг оршин суугчид очиж сонирхдог юм байна. Арлын улсын ихэнх иргэд чөлөөт цагаараа паркд очиж хэдэн долоо хоног улбар өнгийн цэцэгт хүрээлэнгээр зугаалж гэр бүлээрээ чуулж хоол иддэг.

Японы уран зохиолд Сакурагийн тухай анхны тэмдэглэл мэө 712 онд бичигдсэн байдаг гэнэ. Түүний цэцэглэхийг гоо сайхны хөнгөн гуниг , үзэсгэлэнгийн хурдан төгсгөлтэй зүйрлэж болох мэт.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ