Ц.Мөнхбаяр нар давж заалдахаар болжээ

Төрийн хамгаалалттай хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан, иргэдийг заналхийлсэн гэх хэргээр “Гал үндэстэн” холбооныхныг шүүж ялын хэмжээг оноосон. Ар гэрийнхнийх нь зүгээс ялын хэмжээг үл зөвшөөрч байгаа төдийгүй зүйлчлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ хэллээ. Тиймээс долоо хоногийн дараа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана гэдгээ ч мэдэгдлээ. Түүнчлэн хоёр өдрийн турш болсон шүүх хурал маш хүнд сурталтай, зохион байгуулалттай болж шүүгдэгчдийг ар гэрийнхэнтэй нь ч ойртуулаагүй гэнэ. ““Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын хүү М.Эрдэнэ хэлэхдээ "Шүүх хурлын тал дээр маш гомдолтой байгаа. Давж заалдах шүүх хурал болно гэж байгаа ч тодорхойгүй байна. Одоохондоо шүүх хурлын талаар хэлэх боломжгүй. Аавын маань явуулдаг тэмцэл ингээд зогсчихгүй. Юутай ч эхний ээлжинд аавыгаа гаргаж авахыг л бодож байна. Аавын биеийн байдал одоогоор гайгүй байгаа ч тэнд хамт хоригдож байгаа хоёр хүний биеийн байдал маш муу байгаа. Шүүх хурлын үеэр аавтайгаа уулзах боломж ерөөсөө гарсангүй" гэв.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ