Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болж, Засгийн газрын зарим тогтоолын заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэв.
Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоох”-оор заасан заалт болон 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн в/ заалтад “2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох.” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд,Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарнийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын дээд хязгаар тогтоосноороо Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 5/ дахь заалтыг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргалаа гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийнтөлөөлөгч мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ