Хоёр автобус мөргөлдөж, ноцтой осол гарчээ
Он гарсаар зам тээвийн осол гэмтэл хэр их гарч байгаагЗамын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахмад Л.Ундармаагаас тодруулахад "2014 он гарсаар нийтийн тээвэртэй холбоотой зам тээврийн осол хэрэг нэлээд хэмжээгээр гарч байгаа. Тухайлбал, энэ 20 хоногийн хугацаанд нийтийн тээврийн хэрэгсэл хүн гэмтээсэн осол 15 гарсан бол эд материалын хохиролтой осол дөрөв гарсан байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн гудамж, "Нарантуул-2" захын баруун талын замд хоёр автобус мөргөлдөж ноцтой зам тээврийн осол гаргасан. Тэгэхээр нийтийн тээврийн автобуснууд зам тээврийн осол гаргахгүй байх талаар холбогдох аж ахуй нэгж байгууллагууд, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтарч ажиллах хэрэгтэй байна. Мөн нийтийн тээвэр хурд хэтрүүлэхгүй, замын хөдөлгөөнд соёлтой оролцохгүй бол хүний амь нас хохирох явдал гарсаар байх юм" гэлээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ