Э.Мөнхбилэг өсвөрийн олимпийг шүүхээр болов

Азийн өсвөрийн олимпийн анхдугаар наадам 2010 оны 8-р сард Сингапурт болж байсан. Харин хоёрдугаар наадам энэ оны наймдугаар сард хятадын Нанжиньд болно. Тэгвэл Сингапурын олимпийн наадмын ширээний теннисний тэмцээнийг шүүж байсан ОУ-ын шүүгч Мөнхбилэг Нанжинд болох хоёрдугаар наадмыг шүүх эрх авлаа. Шүүгчийн сонгон шалгаруулалтын эхний шатанд 100 гаруй шүүгч өрсөлдсөнөөс хоёрдугаар шатанд 40 шүүгч шалгарч үүнээс 12 шүүгчийг эцсийн шатанд сонгон шалгаруулжээ. Ингээд Азийн өсвөрийн олимпийн хоёрдугаар наадмын ширээний теннисний тэмцээнийг Азиас Монгол, Малайз, Хонконг, Хятад гэсэн улсаас шүүгч нар шүүн явуулна. Монгол лусын шүүгч, ОУ-ын шүүгч Мөнхбилэгийн хувьд өсвөрийн олимпийн наадмыг хоёр удаа дараалан шүүж байгаа цорын ганц шүүгч боллоо. Тэрээр 2008 онд Монголд анх удаа зохиогдож байсан Оюутны азийн аварга шалгаруулах тэмцээн, 2010 оны тавдугаар сард Испани улсын Барселон хотод Испанийн өсвөр болон цагдаагийн сонсогчдын нээлттэй тэмцээн, 2010 оны долдугаар сард Хонг Конгийн Азийн аварга шалгаруулах хоёрдугаар тэмцээн, 2010 оны наймдугаар сард Сингапурт болсон Азийн өсвөрийн олимп, мөн оны 12 сард Америкийн Лас Вегас хотод болсон “USA Nationals” тэмцээн, 2011 оны тавдугаар сард Голландын Роттердам хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ба “Голландын нээлттэй” хэмээх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын тэмцээн, 2011 оны 11 сард Бахрайн улсын нийслэл Манама хотод болсон Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2012 оны тавдугаар сард Катард болсон Олимпийн сүүлийн эрхийн төлөөх тэмцээн, 2013 оны БНХАУ-ын Гуанжоу болсон дэлхийн цомын багийн АШТ-ий алтан медалийн төлөөх тоглолт, Казаний дэлхийн оюутны Универсиад наадмын эмэгтэй хос аваргын төлөө тоглолт зэргийг амжилттай шүүн явуулсан туршлагатай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ