Мөрдөн байцаалтын шатнаас оргосон этгээд дахин хоёр хүн залилжээ

2008 онд Д.Болд, Энхсайхан нартай бүлэглэн иргэдийн хоёр сая ам.доллар залилсан эрүүгийн хэрэгт татагдан УМБГ-т шалгагдаж байсан Э.Ариунсанаа гэгч нь 2010 оныдолдугаар сард мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан байна.

Оргох зайлсан хугацаандаа иргэн Баттогтохоос дахин төмрийн хүдэр зарна гэж 300000 мянган ам.доллар , 2013 оны гуравдугаар сарын 18-нд Алтай центрийн захирал З.Авдалаас газар зарна гэж 250000 ам.долларыг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн байна. Сэжигтнийг Эрүүгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ