Монголын шигшээ баг легионеруудтай халз тоглоно

Үндэсний Супер Лигийн хамгийн сонирхолтой хэсэг болох “БҮХ ОДОД-2014” энэ сарын 25, 26-ны Бямба, Ням гарагуудад Буянт-Ухаа цогцолборт болох тул сагсан бөмбөг сонирхогч залуусыг урьж байна. Тоглолтын эхний өдөр Монголын шигшээ баг, АНУ-ын легионеруудын багтай халз тоглох бол дараагийн өдөр Супер Лигийн долоон багийн шилдэг 30 тоглогчдыг багтаасан бүх Оддын тоглолт болно. Эдгээр тоглолтуудын үеэр дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Үүнд:

-Сэтгэл Сэргээм 3 онооны шидэлтийн тэмцээн

- Ур чадварын тэмцээн

- Слэм данк буюу цагираган дээрээс довтлох үзүүлбэр

- Багийн эзэд, эрэгтэй, эмэгтэй тоглогчдоос бүрдсэн багийн шидэлтийн тэмцээн Шоу энтертайнмент үзүүлбэрүүд

- Урлаг соёлын үзүүлбэрүүд

Монголын хамгийн сэтгэл сэргээм СЭНГҮР брэнд нь 2008-2010 онд сагсан бөмбөгийн дээд лигийг “Сэнгүр лиг” нэртэйгээр МҮСБХ-той хамтран зохион байгуулснаар их спорттой анх холбогдсон түүхтэй. Залуусын чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн дуртай энэхүү спортыг үргэлжлүүлэн дэмжин ажиллах, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор СЭНГҮР брэнд нь Монголын сагсан бөмбөгийн хамгийн том “Үндэсний Супер Лиг”-ийн Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд энэхүү спортыг өргөн хэмжээнд сурталчлаад зогсохгүй сагсан бөмбөг сонирхогчдыг чөлөөт цагаа мэргэжлийн тамирчидтай өнгөрүүлэх боломжийг олгосон ажлууд зохион байгуулахаар болсны нэг нь “БҮХ ОДОД-2014” юм.

Өнөөгийн залуусын амьдралын хэв маяг бол амралтын өдрөө хөдөлгөөнийг эрхэмлэн өнгөрүүлж, чөлөөт цагаа үр дүнтэй төлөвлөдөг болсноос харагдаж байгаа. Тийм ч учраас бүх нийтийн сонирхлыг үргэлж татдаг их спортын Үндэсний Супер Лигийг Сэнгүр брэнд дэмжин, бодит хувь нэмрээ ийнхүү оруулж байгаа билээ,

Залуус та бүхэн амралтын өдрөөр найз нөхөд, гэр бүл, хамт олноо уриалж, сэтгэлээ сэргээхийг хүсвэл Буянт-Ухаа ордоныг зориорой. Спортын төв ордноос Буянт-Ухаа цогцолбор руу үнэ төлбөргүй автобусаар үйлчилж байгааг дашрамд дуулгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ