Тайландад онц байдал тогтоолоо
Тайландад болж буй бослого мөргөлдөөний улмаас тус улсын нийслэл болон зарим томоохон хотуудад онц байдал зарлажээ. Онц байдал хамгийн багадаа 60 хоног үргэлжилнэ хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.
Нийслэл Бангкок хотноо өнгөрсөн баасан, ням гаригт жагсаал цуглаан хийж буй иргэдийн дунд тэсрэх бөмбөг бүхий халдлага гарсны дараа Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар онц байдал тогтоох шийдвэр гаргасан байна.
Ийнхүү урт хугацаанд онц байдал зарласан нь удахгүй болох сонгуулийн үеэр гарч болзошгүй бослогыг хяналтанд байлгаж үймээн гарч, хүний амь эрсдэхээс сэргийлнэ хэмээн үзэж байна. Харин сөрөг хүчний босогчдын зүгээс Засгийн газрыг тэдний эсрэг цэрэг, цагдаагийн хүч хэрэглэхээр санаархаж байна хэмээн буруутгаж байгаа юм. Хоёрдугаар сард болох парламентын сонгууль тайван, шударга болно гэх найдвар багахан байгаа хэмээн босогчид хэлж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ