Сергей Лавров: Украин хяналтаас гарлаа

ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров хэлэхдээ “Украин улсын бослого мөргөлдөөн хяналтаас гарлаа” хэмээн анхааруулав.

Европын холбоонд нэгдэхийг хүссэн иргэд Засгийн газрынхааа эсрэг бослого үймээн дэгдээж нийслэл Киев хотод эмх замбараагүй байдал газар аваад байна. Хэд хоногийн өмнөөс бослого мөргөлдөөн дахин идэвхжиж эхэлсэн бөгөөд өмнөхөөсөө ч илүү зэрлэг, балмад үйлдлүүд удаа дараа гарах болжээ.

Босогчид цагдаа нар руу бензинтэй сав шидэж, галдан шатааж, замуудыг хааж байна. Тэдний уур хилэгнэлийг улам хүргэж байгаа нэг шалтгаан бол саяхан батлагдсан жагсаал цуглааны тухай хууль байсан юм. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах эрхийг нь боомилсон хууль болсон хэмээн иргэд дургүйцэж байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн энэхүү бослого тэмцэл үргэлжилж байгаа бөгөөд энэ нь улс төрийн тогтворгүй байдал болон эдийн засгийн сул дорой байдлыг улам идэвхжүүлж байгаа юм. Тус улсын ерөнхийлөгч Виктор Янукович иргэдтэй ярилцахад бэлэн гэсэн ч хараахан уулзаж ярилцалгүй байгаа нь байдлыг улам дордуулав.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 29 мин