Miner and Supplier 2014 бүртгэлээ эхэллээ.
Монголд зохиогдож байгаа уул уурхайн олон арга хэмжээнүүд дундаас зөвхөн уул уурхайн ханган нийлүүлэлт, худалдан авалтын шийдвэр гаргах эрх бүхий хүмүүсийг онилж татан оролцуулдаг нь Miner and Supplier –ийн гол онцлог юм.
Тус хурал үзэсгэлэн нь жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногт зохиогддог уламжлалтай бөгөөд энэ жилийнхийг Эрдэс Баялаг Уул Уурхайн Биржээс 2014 оны 3 сарын 13, 14 нд Чингис хаан зочид буудалд зохион байгуулах гэж байгаа ажээ.
Энэ удаагийн форум нь дараах хэд хэдэн зорилгын хүрээнд зохиогдохоор болжээ. Үүнд: Улс орны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, ханган нийлүүлэгч болоод уул уурхайн бизнесмэнүүдийн хоорондын бизнесийн уялдаа харилцааг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд гэнэ.
Уул уурхайн бизнес эрхлэгч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 70116009, эсвэл форумын албан ёсны вэб болох www.minerandsupplier.com –руу хандах боломжтой гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ