Есөн ууц хулгайлжээ

БЗД-ийн 27-р хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 11-261 тоотод энэ сарын 20-21-нд шилжих шөнө тус дүүргийн 10-р хороонд орших суух З нь бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан есөн ширхэг ууцыг хулгайлсан хэргийг БЗД-ийн Цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж байна.

Иймд баярын өдрүүдэд ард иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлэн, хялбар аргаар олз олохыг хүсэгчдэд эд хөрөнгөө алдахаас болгоомжлохыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ