Монгол залуу покерийн аварга боллоо

Макао улсад зохиогдсон 20 дахь удаагийн Ази Номхон Далайн орнуудын покерийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа монгол залуу түрүүлж цом болон 1,492,000 хонконг долларын шагналын эзнээр тодорлоо. Буянжаргал овогтой Болд хэмээх энэ залуу тэргүүн байрыг эзэлсэн нь туршлагатай тоглогчдыг алмайруулж орхисон гэнэ. Тэрээр нийтдээ 12 сая хасаа цуглуулж ийнхүү аваргалсан байна.

Энэ жилийн тоглолтод анх удаа маш олон буюу 3443 оролцон тоглосон байна. Аварга шалгаруулах тэмцээн арван хоёр өдрийн турш үргэлжилсэн юм. “Red dragon” буюу Ази Номхон Далайн орнуудын покерын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар байрыг Хонконгийн тоглогч Перси Ян эзэлсэн бол гуравдугаар байрт Австралийн тоглогч Виктор Тенг оржээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ