Сонгинохайрханчууд шинэ батлагдсан хуулийн талаар ярилцлаа
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нартай уулзалт хийж ойрын үед хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар ярилцлаа. Тэрбээр эхлээд УИХ-аас батлагдан гараад буй Цагдаагийн тухай хуулийн талаарх мэдээллийг өгсөн юм. Шинэ батлагдаад байгаа хуульд нийслэлийн 156 хороонд олон нийтийн цагдаагийн ажилтныг ажиллуулахаар заагаад байгаа. Гэхдээ хороонд ажиллах албан тушаалтныг нийслэлийн захиргаанаас сонгон шалгаруулахаар заасан нь буруу гэдгийг зарим хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар хэлж байсан юм. Нөгөөртэйгүүр энэхүү орон тоонд ажиллах хүнд хэтэрхий өндөр шалгуур тавьж байна хэмээн тэд үзэж байлаа. Тодруулбал, цагдаагийн мэргэжилтэй, тус салбарт гурван жил ажилласан туршлагатай байх зэргийг зааж өгсөн нь бодит амьдралд нийцэхгүй,түүнд тэнцэх боловсон хүчин цөөн гэдгийг хуралд оролцогчид хэлж байлаа.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ