Халтиргаатай гудамж, замуудын цас мөсийг цэвэрлэжээ
Өвлийн улиралд халитргаа гулгааны улмаас жилд дунджаар 24 мянган хүн бэртэж гэмтдэггэсэн статистик байдаг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүн амын унаж бэртэх тохиолдлыг бууруулах зорилгоор “Хальтиргаагүй Улаанбаатар” 3 сарын аяныг 2013 оны 11 сард эхлүүлсэн юм.
Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хорооллын гудамжуудын халтиргаа, гулгааг арилгах ажлыг эрчимжүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудыг орчныхоо 50 м хүртэлх газрыг хариуцан цас, мөсөө цэвэрлэхийг сануулан, цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцон ажиллажээ. Мөн Гэмтэл согог судлалдын үндэсний төвд хальтиргаанаас болж бэртэн эмчлүүлж байгаа иргэдээс халтирч унасан газрын байршлыг асуун дүүрэг бүрээр нэгтгэн гаргаж, тухайн хэсгийнцас, мөсийг цэвэрлэсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ