Мөрдөн байцаах газрын нягтлан бодогчийг саатууллаа
Улсын ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах албаны ерөнхий нягтлан бодогч Б.Сарантуяаг өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг зувчуулсан хэрэгт буруутган шалгаж байгаа гэв. Энэ талаар УЕПГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах албаны дарга Т.Сүхбаатараас тодруулахад “Ямартай ч шалгаж эхэлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ