АНУ-ын Барын холбооныхон Монголд айлчилна

Монголын хуульчдын холбооны урилгаар АНУ-ын Калифорни мужийн хуульчдын холбооны төлөөлөгчид энэ сарын 25-наас 31-ний өдрүүдэд манай улсад айлчилна. Айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын Калифорни мужийн хуульчдын холбооныгүйцэтгэх захирал Жое Данн, тус холбооны гишүүн Ховард Миллер, тус холбооны Мөрдөн шалгагч Томас Лэйтон нарын хуульчид багтаж байна.

Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Монголын хуульчдын холбоо болон Улсын дээд шүүх, Ерөнхий прокурорын газрын үйл ажиллагаатай танилцах юм. Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ХЗБХ-ны дарга Ш.Түвдэндорж, ЕТГ-ын дарга П.Цагаан нартай уулзахаар төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ энэ сарын 27-ны өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн танхимд Хүндэтгэлийн лекц унших юм. Мөн Монголын хуульчдыг хамруулсан гурван өдрийн сургалтыг ХЗҮХ-ийн Сургалтын танхимд зохион байгуулна.

Сургалтын хөтөлбөр

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО,

АНУ-ЫН КАЛИФОРНИ МУЖИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

2014.01.27 Даваа гараг

Цаг

Сургалтынсэдэв

Хичээлийн агуулга

Сургалтадоролцогчид

Сургагч багш

09.40-10.25

Хуульчдын холбооны зорилго, бүтэц, зохион байгуулалт

КБХ-ны бүтэц, зорилго, эрх зүйн байдал, гишүүнчлэл

МХХ-ны гишүүн хуульчид

/60 хүн/

Жосеп Данн

Ховард Миллер

10.25-10.40

Цайны завсарлага

10.40-11.25

Хуулийн практикт ажиллах эрх авах

Барын шалгалт авах хорооны бүтэц, чиг үүрэг, Барын шалгалтын үнэлгээний систем, стандарт, зан төлөвийн тодорхойлолт

МХХ-ны гишүүн хуульчид

/60 хүн

Жосеп Данн

Ховард Миллер

11.25-11.40

Цайны завсарлага

11.40-12.25

Хуулийн практикт ажиллах эрх авах тухай сургалтын үргэлжлэл

12:25-14:25

Үдийн завсарлага

14:40-15:40

АНУ-ын Эрх зүйн тогтолцоо, Хууль зүйн боловсрол, Калифорнийн Барын Холбоо

МУИС-ийн ХЗС дээр лекц уншина

МХХ-ны гишүүн хуульчид

/60 хүн

Жосеп Данн

Ховард Миллер

Томас Лэйтон

2014.01.28 Мягмар гараг

Цаг

Сургалтынсэдэв

Хичээлийн агуулга

Сургалтадоролцогчид

Сургагч багш

09.00-09.45

Про Бона үйлчилгээ

Сайн дурын Про бона үйлчилгээ, Барын холбооноос тавих шалгуур, оролцоо

МХХ-ны гишүүн хуульчид

/60 хүн

Жосеп Данн Ховард Миллер

09.45-10.00

Цайны завсарлага

10.00-10.45

Заавал судлах эрх зүйн үргэлжилсэн сургалт

Эрх зүйн үргэлжилсэн сургалтыг бий болгох, зохион байгуулах, хөтөлбөр, кредит цаг, хэрэгцээ хангах шалгуур

Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид

/60 хүн/

Ховард Миллер

10.45-11.00

Цайны завсарлага

11.00-12.20

Хууль зүйн боловсрол ба Хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэл

Хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэл, хичээлийн хөтөлбөр, одоогийн эрх зүйн боловсролд тулчгарч буй бэрхшээл, залуу хуульч нарт зориулсан сургалт

Хуульчийн үргэлжилсэн сургалт, Магадлан итгэмжлэл хариуцсан хорооны гишүүд

/30 хүн/

Жосеп Данн

Томас Лэйтон

12.25-13.45

Үдийн завсарлага

2014.01.29 Лхагва гараг

Цаг

Сургалтынсэдэв

Хичээлийн агуулга

Сургалтадоролцогчид

Сургагч багш

09.00-09.45

Сахилгын тогтолцоо (Мэргэжлийн хариуцлагын)

Мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн дүрмүүд, тэдгээрийг зөрчих, үл гүйцэтгэх, урьдчилан сэргийлэлт, сахилгын арга хэмжээ

Мэргэжлийн хариуцлагын хороо, Хуульчийнёс зүйн хорооны гишүүн

(30 хүн)

Жосеп Данн

Томас Лэйтон

09.45-10.00

Цайны завсарлага

10.00-10.45

Сахилгын тогтолцоо сургалтын үргэлжлэл

10.45-11.00

Цайны завсарлага

11:00-12:20

Сахилгын тогтолцоо

(Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа)

Мэргэжлийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульчийн эдлэх, хүлээх үүрэг, ёс зүйн зөрчлийн хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх, кэйс судлал

Мэргэжлийн хариуцлагын хороо, Хуульчийн дүрэм, ёс зүйн хорооны гишүүн (30 хүн)

Жосеп Данн

Томас Лэйтон

12:30-14:30

Үдийн завсарлага

14.30-16:00

Хэлэлцүүлэг: Асуулт-Хариулт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ