Нууцтайгаа булшлагдсан оньсого мэт хүмүүс

Алекс Эрландсон (1884-1964)

Энэ хүн бол ургаа моддоор гайхалтай “амьд” зүйлсийг тэр дундаа байгууламжийг бүтээдэг алдартай фермер байсан юм.

Тэрээр амьд моддоор гэрийн тавилга, цамхаг, төрөл бүрийн геометрийн дүрснүүд, зүрхэн хэлбэртэй болон бусад төрлийн урлагийн бүтээлүүдийг туурвидаг байжээ.

Өөрөөр хэлбэл моддыг тийм хэлбэртэй ургуулж, засдаг хосгүй авъяастай нэгэн байв. Мэдээж түүний бүтээлүүдийн нууцыг тайлахыг хүсэгчдийн тоо асар олон байсан боловч тэрээр бүхий л үйл ажиллагаагаа бусдын хараанаас нууцалж, юу хийж байгаагаа том дэлгэцээр далдалж байсан ч удаатай гэнэ.

Алекс Эрландсон бүр “Модны цирк”-ийг байгуулж байсан нь жуулчдын хуйлран цугладаг газар болж байжээ. Харин энэхүү гойд хvмүүн 1964 онд моддыг амилуулах онцгой чадварынхаа нууцыг хэнд ч нээлгүйгээр таалал төгссөн байна. Дашрамд дурдахад 1985 онд Майкл Бонфанте хэмээх саятан эр түүний “Моддын цирк”-ын бүх бүтээлүүдийг худалдан авч, Калифорнийн Гилрой дахь өөрийн хувийн цэцэрлэгт хүрээлэндээ суулгажээ.


Жером (1840-1912)

1912 оны 9-р сарын 8-нд Канадын Сенда Коувын загасчид суурингийнхаа ойролцоох газраас хоёр хөлөө саяхан тайруулсан бололтой нэгэн хачин хүнийг олжээ. Тэр хүн эхэндээ юу ч дуугардаггvй байснаа аажим аажмаар ухаан орж, саруулаар сэтгэж эхэлснээсээ хойш хоёр гуравхан үг л амнаасаа унагадаг болжээ. Харин нэг удаа “Жером” гэж хэлсэн бөгөөд загасчдын суурингийнхан үүнийг нь түүний нэр гэж ойлгон, түүгээр нь дуудах болсон байна. Жером үнэхээр хачин авиртай хүн байв. Түүн дээр заримдаа зочид ирэхэд тэрээр ганц хоёр үг хэлж байснаа учир зүггүй уурлан бухимдаж, биеэ хянаж чадахаа больдог байж.

Харин зарим сайхан сэтгэлтэй хүмүүс түүнд мөнгө өгөхөд маш их гомдсон царай гарган, юу ч хэлэлгүй цаашаа хардаг байжээ. Өнгөрсөн амьдрал, ойр дотны хүн гэж огт байхгүй тахир дутуу Жеромыг хэн ч харсан ухаан самуурсан хүн гэж хэлэхгvй бөгөөд хөлөө тайруулчихаад хэвтэж байгаад олдсоноос нь хойш уулзаж учирч байсан бүх хүмүүс нь түүнийг хэнд ч хэлэхийг хүсээгvй аугаа их нууцыг хадгалсан нэгэн гэдгийг нүд рүү нь хармагцаа л ойлгодог байжээ.

Харийн эмэгтэй (1793-1816)

1816 оны намар Виржиния мужийн Александрия хотод харь газрын хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн ирж, аян замын дөрөө мулталжээ. Эмэгтэй нь харваас маш хүнд өвчтэй, эмчийн тусламж яаралтай авах зайлшгүй шаардлагатай байжээ. Нөхөр нь ч эмч дуудаж, өөрсдийгөө хэн болох, хаанаас ирснийг болон эхнэрийнхээ өвчний түүхийг хүүрнээд, энэ талаар нь хэнд ч хэлж болохгүйг хатуу сануулжээ. Тэдгээр эмч нарын хэн нь ч үнэхээр тэр гурвын нууцыг үхэн үхтлээ хадгалсан байна. Харамсалтай нь өнөөх эмэгтэй удалгүй өвчнөө даалгүй өөд болжээ. Нөхөр нь түүний булшин дээр чулуун хөшөө босгоод нэгэн нууцлаг шүлэг сийлсэн байдаг. Харин одоо тэрхүү булшийг харсан хүн бүхэн ямар нэгэн тайлагдашгvй нууцын үзүүрийг олж хараад таахын аргагvй түүхэнд нь толгой эргэн гайхширдаг гэнэ. Бас л хачин юм шүү.

"Арьсан хүн" (1839-1889)

Дээрхи зурагт дүрслэгдсэн энэхүү сонирхолтой тэнүүлчин эр бараг 365 миль (~587410.56 м) замыг туулсных нь дээд болон доод цэгүүд нь Коннектикуд, Гудзон гол хоёр юм байна. Тэрээр франц хэлээр барин тавин ярьдаг байсан бөгөөд ихэвчлэн дохио зангаагаар өөрийгөө ойлгуулдаг байжээ. Энэ эр хөлнийхөө улнаас авахуулаад толгойн орой хүртлээ бvхэлдээ арьсан хувцас өмсдөг байж. “Арьсан хvн” маань аялалынхаа туршид тамхины иш цуглуулж, ямар ч төрлийн тамхи зүгээр өгсөн хүн бүхэнд чин сэтгэлээсээ талархдаг байжээ. Тэрээр 34 хоног үргэлжилсэн эцэс төгсгөлгvй аялалынхаа туршид тамхийг татах, жажлах зэргээр байнга хэрэглэдэг байж. Харин 1989 оны 3-р сард нэгэн ойн гүнээс “Арьсан хvн”-ий амьсгал хураасан бие олджээ. Тэрээр тамхи хэмжээ хязгааргvй их татаж, жажилж байсныхаа уршгаар амны хорт хавдар тусч, нас барсан нь тогтоогдсон байна. Хамгийн гайхалтай нь уг хачирхалтай тэнүүлчин гуйлга гуйж, хулгай хийдэггүй байсан хэдий ч идэж уух юм, тамхи зэрэгт зарах мөнгө түүнээс ундарч байгаа юм шиг л элбэг байдаг байж. Түүний хэн болох, хаанаас ирсэн болох нь өнөөдрийг хүртэл оньсого хэвээр vлджээ.

Арне Берлинг

Шведийн эрдэмтэн- математикч, хүндэт профессор Арне Берлинг нь 1940 онд германчуудын ямар нэгэн өгөгдөл дамжуулахдаа зайлшгvй хэрэглэдэг байсан кодыг тайлжээ. Нацистууд тэрхүү кодоо хэзээ ч тайлагдашгүй гэж итгэж байсан бол Берлинг тvvнийг нь харж байгаад л, харандаа цаас хоёрын тусламжтайгаар тайлсан гэдэг. Кодыг тайлахаар оролдож байсан бvх мэргэжилтнүүдийн хувьд хамгийн хэцүү зvйл санагдаж байсан тэрхүү нууцыг энэ эрдэмтэн хоёрхон долоо хоногийн дотор түмэнд ил болгожээ. Харин тэрээр ямар аргаар кодыг тайлснаа хэнд ч хэлээгvй бөгөөд гагцхүү: “Шидтэн хэзээ ч нууцаа задалдаггvй юм”-гэсэн үгээр л бусдын амыг тагласан байна.

Эдвард Линдскалнинш (1887 – 1951)

Энэхvv Латви гаралтай цагаач эр уран барималч гэдгээрээ алдартай. Тэрээр ямар ч хөндлөнгийн тусламж авалгvйгээр “Шүрэн шилтгээн” хэмээн нэрийдсэн өөрийн уран баримлын хvрээлэнг байгуулсан байна. Эдвард Линдскалнинш нь баримлуудаасаа гадна соронзон онолоороо алдартай гэдгийг та мэдэх байх.

Тэрээр 150 см өндөртэй, намхан хvн байсан хэдий ч хэдэн тонн жинтэй баримлуудыг өөрийн гараар бvтээж, өөрийн цэцэрлэгтээ яаж ийгээд багтааж чаддаг байснаас гадна бvгдийг нь математикийн нарийн тооцоо, астрономийн өгөгдөл дээр суурилж, бодолтой байрлуулдаг байжээ. Түүний бvхий л бvтээлvvдийн нийт жин нь 100 тонн хvрдэг аж.

Тэрээр “Энэ бүхнийг яаж ганцхан та хийж чадав аа, яаж?”- гэсэн удаа дараагийн асуултад: “Хийж чаддаг хvнд бол хэцүү зvйл огт байхгvй. Харин чаддаггүй хvн бол оролдоод ч хэрэггvй.”- гэсэн ганцхан хариултыг л өгдөг байжээ. Энэхvv уран барималч, хэсэг хугацааны дараа Египетийн Пирамидуудыг хэрхэн баригдсан нууцыг тайлсан болохоо олонд зарлажээ.
Цагаач барималч маань дараа нь нvvхээр шийдэж, холын замдаа гарахдаа өөрийн бvх бvтээлvvдээ чиргүүлтэй машинуудаар зөөлгөн аваачжээ. Харин машинаас буулгах болон ачих vед жолоочыг нь холдож байхыг хүсээд, хараагvй байхад нь хэдэн тонн жинтэй бvтээлvvдээ буулгачихсан байдаг байж. Тэрээр зөвхөн шөнийн цагаар л бvтээлvvдээ туурьвиж, зөөдөг байв. Харин тэрхvv 30 тонн жинтэй зvйлсийг яаж ганцхан намхан хvн дийлдэг байсан нь өнөөдрийг хvртэл нууц хэвээр vлджээ. (Магадгvй энэ нь Мулдашевийн “Хvн мичнээс vvсээгvй” номонд бичсэн байдагчлан оюун санаагаараа удирдан хийдэг vйлдэл ч байж болох юм (Египетийн Пирамидуудыг ч тэгж барьсан гэж уг номонд бичсэн байдаг) хэмээн миний бие таамаглаж байгаагаа уншигч танд хэлэх нь зvйтэй байх аа.) Ийнхvv уг нууцлагдмал хvн 1951 онд бvдvvн гэдэсний хорт хавдраас болж таалал төгсжээ.

Антонио Страдивари (1644 – 1737)

Страдивари нь эрт орой цагийн ямар ч хөгжмийн зэмсэгтэй харьцуулахын аргагvй гайхамшигт эгшиг гаргадаг хийл урладаг Италийн мастер байсныг та сайн мэдэх биз ээ.Тэрээр амтдралынхаа туршид 1100 орчин хосгvй эгшиглэнт хөгжмийн зэмсэг бvтээсний зарим нэг нь өнөөдрийг хvртэл оршиж, алдарт хийлчдийн хамгийн хайртай зэмсэг нь байсаар байгаа аж. Тvvний бvтээсэн хийлvvд нь хэдэн сая долларын vнэтэй байх нь бий. Харин яг Антонио Страдиваригийнх шиг гайхалтай уянагалаг дуугаралттай хийлийг өнөөг хvртэл хэн ч урлаж чадаагvй байна. Орчин цагийн нэг ч мужаан, нэг ч мастер, нэг ч эрдэмтэн энэхvv алдартай тууривагчийн хийлний эгшиглэнт дуугаралтын нууцыг тайлж чадаагvй байгаа юм. Учир нь Страдиваригийн уг тайлагдашгvй нууц нь тvvний хvндэт цогцостой хамт булшлагдсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ