П.Хэнмэдэхэд зүү залгиулсан гэх Н.Баатар ажилдаа оржээ

Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах Хилийн цэргийн 0311 дүгээр ангид офицер нь байлдагчаа дарамталж зүү залгиулсан гэх ноцтой хэрэг өнгөрсөн зун гарсан. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат Х-г офицер нь дарамталж, дөрвөн зүү залгиулсан байна. Тэрбээр ар гэрийнхэндээ зүү залгичихлаа хэмээн хэлсэн боловч дарга нар нь “худлаа ярьж байгаа юм” хэмээсэн гэж байв. Гэвч байлдагч Х-гийн биеийн байдал эрс муудсан тул Улаанбаатар хот дахь Цэргийн нэгдсэн эмнэлэгт авчран хэвтүүлж, түүний аав хэвлэлд хандсанаар энэ хэрэг олонд ил болж байсан юм.

Хэргийг Н.Баатар дэслэгч үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж, үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан ч буруугүй гэдэг нь тогтоогдсон учир ажилдаа эргэж оржээ.

Учир нь П.Хэнмэдэхийг өөр ангид хуваарилсан ч тэрбээр дахин зүү залгиж хэргийг өөрөө үйлдсэн гэдгээ нотолжээ. Энэ хэргийг одоо Увс аймгийн прокурорт хянаж байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 280.1-д зааснаар Цэргийн албанаас зайлсхийхийн тулд өөрийн биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр Д.Хэнмэдэхэд эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ