Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна

Энэ сарын 23-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. Салхи 23-нд баруун болон төвийн нутгаар, 24, 25-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

24-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус,өдөртөө 13-18 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ