Зүү тариураа Монголдоо 100 хувь үйлдвэрлэдэг болно
Ирэх жил эрүүл мэндийн салбарын дөрвөн хуульд шинэчилсэн найруулга хийх гэнэ. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийж аж. Энэ хуульд эмчилгээ үйлчилгээний чанар аюулгүй байдлын талаар ганц ч үгүй байдаггүй байна. Тиймээс энэ хуульд чанартай, эрсдэлгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээ хүргэх талаарх заалтыг нэмж оруулахаар болсон байна.
Үүний зэрэгцээ Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын хуультай болно. Мөн нэн шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчлэх аж. Түүнчлэн Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болжээ. Ингэснээр манай улс зүү, тариур, дуслын системээ эх орондоо 100 хувь үйлдвэрлэдэг болох гэнэ. Учир нь зүү тариурыг хоёр удаа хэрэглэх тохиолдол ч байдаг. Тиймээс зүү, тариур бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэдгийг салбарын сайд нь онцолж байна. “Тэрээр “Манайд “Монсам” компани үйлдвэр зүү, тариур үйлдвэрлэдэг ч одоо дампуурчих гээд байгаа. Үүнийг сэргээх хэрэгтэй байна” хэмээсэн юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ