00 цагаас хойш зарж байгаа архинуудын 70 хувь нь хуурамч гэв

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 600 гаруй аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйчлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл нийслэлийн 270 хүн тутамд нэг архины дэлгүүр байна гэсэн үг юм. Дэлхийн ихэнхи оронд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход л үндэсний хэмжээнд аюул учирч байна гэж үздэг бол манай ороонд нэг иргэнд жилд 25-28 литр архи ногдож байгаа юм.

Тэгвэл шөнийн 00 цагаас хойш согтууруулах ундаа зарж байгаа дэлгүүрүүд байсаар байна. Энэ асуудалд ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг албаны хүнээс тодруулахад “ Цагдаагийн байгууллага шалгалт хийж, арга хэмжээ авсаар байгаа. Шөнөөр зарж байгаа архины 70 хувь нь хуурамч архинууд гэдгийг ард иргэд анхаарах шаардлагатай.” хэмээсэн юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ