Иш татахыг хүсэхгүй
“Шударга ёс”–ыг тогтоох гэж сүүлийн 20 жил нилээд дууллаа, хашгирлаа, уйллаа, энэ хугацаанд эх орон маань бүрэн доройтлоо, ялзарлаа одоо хангалттай.
Шудрага ёс Монгол оронд байна уу гэж би танаас асууя. Магадгүй зарим нь байна, зарим нь алгаа гэж хэлэх байх. Магадгүй та хариулж чадахгүй байна уу эсвэл мэдэхгүй байна уу.Хэд хэдэн тэрбумаар нь залилдаг “хөрөнгөтөнүүд” 10 хоног ч хоригдохгүй байхад, 10000 төгрөг хулгайлаад буцаан өгсөн “нялх хүүхэдтэй” эх 10 жил хоригдох ял авч байсан цаг саяхан. Энэ шударга ёс уу. Чингэс хаан түүний баатруудаар хамгаалуулсан ганган ордонд суух, хийсэн ажил нь тод бус УИХ-гишүүд асар их цалин авч байхад, дүрэлзэн асаж буй гал руу гүйн ордог онцгой байдлын ах нар хаанаа ч хүрэхгүй цалин авч байгаа нь шударга ёс уу.
Тиймээ манай оронд шударга ёс, тэгш эрх алга. “Долоон бор оготны үлгэр” одоо үед бүрэн хэрэгжиж, танд эрдэм мэдлэг боловсрол байлаа ч эд хөрөнгө, нэр хүндгүй бол амьдраад хэрэггүй гэж хэлэхэд бараг хилсдэхгүй болчихжээ. Баян, ядуугийн ялгаа манай оронд тэнгэр, газар шиг байна. Энэ тэгээд бид бүхний хүссэн өнөөх хүмүүнлэг, иргэний нийгэм, шударга ёс чинь юм уу.Тэгвэл би лав энэ нийгэмд чинь амьдарч чадахгүй юм байна. Зуу зуугаар хууль батлалаа ч тэр нь хэрэгжиж зорилго нь биелэхгүй байхад хууль санаачлаад хэрэгтэй ч юм уу. Үгүй ч юм уу. Хэн мэдлээ.
Замын хөдөлгөөнд оролцож явахдаа, тодорхой зай барьж яваагүйн улмаас өмнөө явж буй машины араас мөргөсөн жолоочийн буруу. Одоо Монгол Улсад мөрдөгдөж байгаа "Замын хөдөлгөөний дүрэмд"энэ тухай тодорхой заасан атал, мөргөсөн болон мөргүүлсэн хоёр этгээд, маргаанаа хуулийн дагуу бус, ЗЦГ-т хэн нь сайн танилтай нь асуудлыг өөртөө ашигтай байдлаар шийдүүлдэг тохиолдол багагүй гардаг. Маргааныг шийдвэрлэж буй ЗЦГ-ын ажилтанд, мэргэжлийн нүдээр харахад байдал маш ойлгомжтой, шийдэх дүрэм журам нь тодорхой атал, араас нь мөргөсөн "танил"- ыгаа зөвтгөх өчнөөн шалтаг олж чадах.Хууль зөрчиж, танил талдаа зөвийг өгөх нь, нэг талаас хэн нэгэн найздаа тус болж буй, нөгөө талаас үүнийхээ төлөө багагүй шан харамж авах хүслээс үүдэлтэй. Харин зөвтөн атлаа буруутан болж буй хохирогчийн хувьд, "энэ бол илэрхий хууль дүрэм зөрчиж буруу шийдвэр гаргалаа"гэх бодлоос илүүтэй, ЗЦГ-т танилгүй, хахуулд өгөх мөнгөгүй хувь заяандаа гомдож, "хүчтэний өмнө хүчгүй нь буруутай"болоод л өнгөрдөг.
Монголд шудрага ёс үгүй болж найман настай хүүхдээс наян настай хөгшин хүртэл худал хуурмагаар амьдарч байна гэвэл үнэнийн ортой. Ийм болсны учир шалтгаан нь гэвэл УИХ-д бизнесмэн хүмүүс ихээр орж ард түмний төртэй холбох гүүр байх байтал өөрийн эд хөрөнгө эрх ашгийн төлөө хууль гаргаж байна. Мөн мөнгөтэй хүнд хууль үйлчлэхгүй харин ядуу хүнд хууль хүчтэй үйлчлэх болжээ. Энд би иш татахыг хүссэнгүй. Яагаад гэвэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хангалттай их хэлж ярьж нотолж байна.Ард түмэн өнөөдөр өлссөндөө уурлаагүй, шударга ёсоор цангасандаа бухимдаж байна.
Б.Цовоо
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ