Жамаас...

Увертюра хамтлагийн "Удиртгал" цомогт багтсан Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарамын үг, МУГЖ Том .Жаргалсайханы ая "Жамаас" дууг та бүхэндээ толилуулж байна.

Үнэн худал хоёр нь үргэлж мөнх шүү
Үүрдийн жаргал гэдэг нь өнөд байдаг уу
Хайрын гэгээн сэтгэлийг хайгаад байхад зуларна
Хамгаас онцгой араншинг мэдэрч цэлмэхсээн

Дахилт:

Нартад хоёрхон үнэн байдаг болохоор
Ирж мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэн байдаг жамаас зугтах гээд яах вэ
Үнэнд сөгдөж сайханд аархан явъя даа

Буруу зөв хоёроос булзах аргагүй
Бусдын зовлонг жаргал бүү болгоорой
Захгүй холын мөрөөдөлд шунаж юунд яар нь вэ
Заяа тавилан хоёрыг эмхэрдэж амьдрахсаан

Дахилт:

Нартад хоёрхон үнэн байдаг болохоор
Ирж мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэн байдаг жамаас зугтах гээд яах вэ
Үнэнд сөгдөж сайханд аархан явъя даа

Халуун хүйтэн хоёр нь харшийг санаарай
Хайрын заяа ирвэл хүмүүн баясна аа
Эвтэй сайхан бүхнийг олоход ээдрээд байна аа
Эрэмгий омголон авирыг бахдаж тэмүүлэхсээн

Дахилт:

Нартад хоёрхон үнэн байдаг болохоор
Ирж мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү

Хоёрхон үнэн байдаг жамаас зугтах гээд яах вэ
Үнэнд сөгдөж сайханд аархан явъя даа

Нартад хоёрхон үнэн байдаг болохоор
Ирж мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэн байдаг жамаас зугтах гээд яах вэ
Үнэнд сөгдөж сайханд аархан явъя даа

Өдөр шөнө хоёр нь ээлжлэн эргэнэ
Өгөөмөр өнгөлөг жаяг нь эрхэм байдаг аа
Цайлган цагаан бодлыг дэвжээн дэврээж жарга юу
Цаанатай ч наанатай ч амьдралыг эвлэж дэлгэрэхсээн

Дахилт:

Нартад хоёрхон үнэн байдаг болохоор
Ирж мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэн байдаг жамаас зугтах гээд яах вэ
Үнэнд сөгдөж сайханд аархан явъя даа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ