Булган аймаг архины хэрэглээгээр хамгийн өндөрт ордог
УИХ-ын чуулганы үеэр Ж.Батзандан гишүүний асуулгад Эрүүл мэндийн сайд Н.Удвал мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Зоригт "хөдөө ороннутагт архины хордлогыг тайлах талаар ямар ажил хэрэгжүүлж байна вэ. Төсөв тусгадаг уу" гэж асуув. Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвал "Архины хэрэглээ өндөр байгаа. Булган аймаг архины хэрэглээгээр хамгийн өндөрт ордог. Сүхбаатар элэгний хорт хавдар хамгийн ихтэй байдаг. Орон нутагт төсөл хэрэгжүүлж ажилладаг. Төрийн бус байгууллагуудаар дамжуулаад 471 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэн ажилласан. Төрийн бус байгууллагад төсөл нь байвал хэрэгжүүлэхэд болно. Архигүйгээр чөлөөлт цагаа өнгөрөөдөг газрыг байгуулна" гэв.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ