Ц.Нямдорж: Эрүүл мэндийн салбар чиний өмч биш

УИХ-ын чуулганы үеэр Ж.Батзандан гишүүний асуулгад Эрүүл мэндийн сайд Н.Удвал мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Гэмтлийн эмнэлэгт зарласан гурван сарын дайнаа хэзээ дуусгах юм. Ер нь энэ ёс бус зүйлээ хэзээ дуусгах вэ. Танай яамны Төрийн нарийн, 10, 20 эмнэлгийн дарга нар чинь жинхлэгдсэн үү. Эрүүл мэндийн салбар чиний өмч биш. Яахаараа ингэж энэ салбарыг самарч байгаа юм. Үүнийгээ хэлэх хэрэгтэй. Энэ тэнд барьсан эмнэлгээ яагаад дуусгахгүй байна вэ” гэж асуусан. Гэвч түүний асуултад хариулсангүй.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ