Өсвөр насандаа ээж болох тохиолдол ихсэж байна
Өнөөдөр Эрүүл Мэндийн Яамны Б танхимд Монголын төдийгүй хөгжиж буй улс орнуудын тулгамдсан асуудал болж буй өсвөр насны жирэмслэлтийн асуудлаар хэвлэлийн хурал боллоо. Жил бүр 7,3 сая охид 18 нас хүрхээсээ өмнө хүүхэд төрүүлж байгаа нь хөгжиж байгаа орнуудын нэн тулгамдсан асуудал болоод байгааг НҮБ-ын Хүн амын сангаас бэлтгэн гаргасан 2013 оны Дэлхийн хүн амын байдлын тухай тайланд онцлон тэмдэглэсэн байна.
“Хүүхэд насандаа ээж болж байгаа” энэхүү үзэгдэл нь өсвөр үеийнхний жирэмслэлтийн асуудлыг өөр өнцгөөс, шинэ байдлаар харахыг, өөр хэлбэл зөвхөн охидын зан үйл эрт жилэмслэлтийн шалтгаан гэж харахаас илүүтэй тэдний гэр бүл, хамт олон, засгийн газрын үйл ажиллагаатай холбон үзэх хэрэгтэй юм.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тус асуудлын талаар хэлэхдээ, “Бид бүхэн өсвөр насны төрөлтийг бууруулахын тулд тасралтгүй арга хэмжээ авч байгаа болов ч, манай улсад өсвөр үеийнхний төрөлтийн хувь 2006 оноос хойш тасралтгүй өсч одоо 1000 амьд төрөлтөд 33 буюу сүүлийн 15 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байна.
Эрт жирэмслэлт нь охидын эрүүл мэнд боловсролд ноцтой хохирол учруулахын зэрэгцээ охидын өөрсдийн нөөц чадавхиа таних хөгжүүлэх боломжийг нь хягзаарлаж байдаг аж. Түүнчлэн өсвөр насны жирэмслэлтээс төрсөн хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд ч сөргөөр нөлөөлдөг. Тиймээс бид залуу эмэгтэйчүүдийг өөрсдийн ирээдүйг өөрсдийн гэр бүлийн амьдралыг төлөвлөхдөө “Зөв сонголт” хийх чадавхитай болгох шаардлагатай тулгараад байна.
Манай улсад нөхөн үржихүйн боловсрол олгодог, үйчилгээ үзүүлдэг “Ирээдүйн босго” хэмээх 14 төв дүүргүүдийн ЭМН-үүд дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ЭМЯ-наас энэ жил зургаан төвийг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Нэмэгдэх зургаан төвийг оюутнуудад ойрхон байх үүднээс оюутны хотхонд байгуулах бодлоготой ажиллаж байна. Цаашид ч хүүхэд насандаа ээж болох энэхүү асуудалыг багасгах тал дээр илүү онцгойлон анхаар ч ажилна хэмээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ