"Баялаг бүтээгчидтэй хийх уулзалт" эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын "Баялаг бүтээгчидтэй хийх уулзалт" Төрийн ордонд эхэллээ. Бизнесийн таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулагдаж буй энэхүү уулзалтад 270 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд оролцож байна. Уулзалтыг нээжЕрөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар илтгэлээр үргэлжилж байна.
Уулзалтаар бизнесийн орчинг таатай болоход саад учруулж буй асуудлыг тодорхойлж, хэлэлцэх юм.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ