Р.Амаржаргалын оронд гишүүний зөөлөн сэнтийд хэн суух вэ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг өнгөрөгч пүрэв гарагийн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ гэсэн ч таг дуугүй өнгөрөв.Өнөөдөр хэвлэлийн Р.Амаржаргал гишүүнээс мэдээлэл авахаар хандахад дараа долоо хоногоос миний асуудлыг ярьж эхэлнэ. Тухайн үед хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө гэж хэллээ. Түүнийг бүрэн эрхээсээ түтгэлзээгүй байхад түүний оронд нэр дэвших хүмүүсийн нэрс эхнээсээ дурдагдаж эхэллээ.

Одоогийн байдлаар эрх баригч Ардчилсан намаас Эрдэнэс МГЛ захирал Да.Ганболд, Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нарын нэр дуулдаж байгаа бол Монгол Ардын Намаас Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг, хотын орлогч дарга асан Ц.Цогзолмаа, БОАЖ-ын сайд асан Д.Цогтбаатар нарын нэр бичигдэж эхэллээ. Эдгээр хүмүүстэй зэрэгцэн нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд ШӨХТГ-ын дарга О.Магнай болон тус газрын дэд дарга a.Ариунболд, “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуу нарын нэр ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярайтал гарсаар байна. Гишүүний зөөлөн сэнтий гэж аавын хүүхдүүдийн арааны шүлсийг гоожуулах юм даа.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ