УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн асуулгад хариулж байна

УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаан УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас Эрүүл мэндийн сайдад тавьсан “Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагаа болон хор судлал, хордлогын мэдээллийн талаарх асуулга”-ыг сонслоо. Тэрбээр Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Хордлогын үндэсний төв байгуулах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд онцолж байлаа. Ялангуяа архины хордлого дийлэнх хувийг эзэлдэг байна.

Харин үргэлжлүүлэн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад тавьсан “Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга”, Ерөнхий сайдад тавьсан Цөмийн энергийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиудын хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг тус тус сонсоно.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ