Тэгвэл Дарханд наадам хийгээд яах юм бэ?

Сэргээш хэрэглэсэн тамирчин цол, чимэг, медаль шагналаа хураалгаж, эрхээ хасуулдаггүй бол яах вэ? Спортод сануулгын шар хуудас, торгуулийн улаан картыг хогийн саванд шидэж орхивол юу болох вэ?

Хөл нь хугарсан хөлбөмбөгчид, хамар нь чихэгдсэн хоккейчид, эмзэг эрхтэнгүй ширэн бээлийтнүүд, хурдаар бус эмээр гүйгчид, усанд сэлэгчид, бяр хүчээ сэргээшээр сольсон хүндийг өргөгчид, уран мэхтэй биш дүүрэн мөнгөтэй жүдочид олширвол спорт, олимпизм дампуурна. Олимпийн тоглолт, дэлхийн аварга, улсын наадам дууссан хойно ч дүрэм зөрчсөн, сэргээш хэрэглэсэн, шударга бус өрсөлдсөн бол медаль, цол, чимэг, даваа хожлыг нь хүчингүйд тооцохоо зогсоочихвол спортын утга, соёл нь мөхөж арилна. “Монгол бөхийн дэвжээг ёс бусын юмаар сэвтээх учиргүй” гэж хэлдэг Очир заан муу талын баатар болж, залуу бөхийг гэмтээдэг Жигмэд арслан манай хүн байвал яах билээ. Гарьд магнай хатны бөхөд бууж, хайртай хүүхнээ гонжгор нөхөрт өөрөө аваачиж өгөөд кино төгсдөг бол бүгдээрээ үзэж чадах болов уу, үзэн ядах байсан уу? Хатны бөхийг тээр дээр өргөж гаргаж ирээд тавиад байхад л “Дахиул дахиул” гэж зусарддаг хөлийн цэцийг дэмждэг кино үзэгч олдох уу? Монголын улс төрийн наадамд бол яг ийм тохиолдол, хэвийн бус зүйл хэвийн болчихсон цохисоор явна. Ерөнхийлөгчийн, УИХ-ын, аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын сонгуульд ялгаа үгүй. Овооны ч, сум, аймгийн ч, улсын наадамд шороотой бөх түрүүлдэггүй, түмэн олон ч уухайлдаггүй, уусан усныхаа савыг шидэлдэг. Ардчилсан төрөө сонгон байгуулж, өөртөө үйлчлүүлэх ард түмний үндсэн эрх, эцсийн дээд шийдвэр тулгуур нь юм. Спорт цэвэр, улс төр бохир гэж толгой дохин бууж өгч, тэмцээнд зөвхөн шударгаар ялах ёстой, сонгуульдбол яасан ч болно гэж хандвал үнэн хохирч, ардчилал гутсаар байх болно. Уг нь сонгууль ард түмний санал дээд шийдвэр байдаг арчдилсан үнэт зүйлд тулгуурладаг, төрийн хуультай учраас илүү шударга байх ёстой ч гэлээ спорт холбоодын дүрэм нь хамаагүй чанга хатуу мөрдөгддөг. Дархан-Уул аймгийн ИТХ-ын сонгууль холион бантан, сэргээш допинг, найрааны начин заан нь багтаж ядсан улс төрийн будлиант наадам болжээ. Сангийн сайд Д.Хаянхярваа давуу байдлаа ашиглан, зөвхөн Дарханы ахмадуудад эх орны хишгийг бусад аймаг сумдын хөгшчүүдээс түрүүлэн олгочихдог, буцсан, будилсан, дахиулсан, найрсан барилдаан ихтэй, 6 тойрогт гомдол маргаан гарсан наадам биш найр болдог газар. Тухайлбал, Дархан-Уул аймгийн ИТХ-ын 7 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч О.Чимэдцэрэн, одоо Засаг даргын тамга атгаж байгаа С.Насанбат нар сонгуулийн хуулийг хоёрын хооронд, гурвын дунд ч биш бүр ил тод нээлттэйгээр түс тас зөрчсөн байна. Намаасаа тусдаа мөрийн хөтөлбөртэй байхын хориглосон, зөвшөөрсөнөөс бусдыг хориглох зарчимд үндэслэсэн, бие даан амлалт авсан бол хасагдах заалтуудтай Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг нэгмөсөн, бөөндөж зөрчсөн сурталчилгааны материал тараажээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ