МАН Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Эрх зүй аюулгүй байдлын бодлогын газрын дарга Ш.Раднаасэд нар В.И. Лениний музейн өмчлөлийн маргааны асуудлаар мэдээлэл хийлээ. Өчигдөр В.И.Лениний музейн өмчлөлтэй холбоотой шүүх хурал дээд шүүхэд болж, МАН-ын эзэмшлээс чөлөөлөх шийдвэрийг гаргасан билээ.
Тэгвэл МАН-аас уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн дээд шүүхийн дараагийн шат буюу Ерөнхий шүүгчид хандахаар болсон байна. Учир нь шат шатны шүүхдээр МАН-ын өмгөөлөгч болон хуулчийг үг хэлүүлэлгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн гэж тэд үзэж байгаа аж. Эрх баригч хүчин шүүхийн шийдвэрийг өөрсдийнхөө талд гаргахын тулд МАН-ын төлөөлөгчийн үзэл бодол, байр суурийг шүүх хурал дээр хааж байсан. Уг нь шүүх хурал дээр хоёр тал харилцан баримт нотолгоотой мэтгэлзэж, уг үндсэлэлээ тайлбарлах ёстой.Гэтэл шүүхээс нэг талд илүү эрхийг олгож асуудлыг шийдвэрлэсэн гэж тус намын Эрхзүй аюулгүй байдлын бодлогын газрын дарга Ш.Раднаасэд хэллээ.
Цаашлаад АН ярьж тохиолцолгүйгээр хууль бусаар өмчид халдсан гэж үзэж байгаа аж. В.И.Лениний музейн барилгын маргааныг шийдвэрлэх шүүх хурал 11 удаа хойшилж байсан юм. Хэргийг эргэн сануулахад музейн барилгын өмчлөлтэй холбоотой маргааныг анх өнгөрсөн зургадугаар сард Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж,В.И.Лениний музей нь Төрийн өмчийн хорооны эзэмшил болохыг тогтоосон бөгөөд наймдугаар сард Нийслэлийн шүүхээс дээрх шийдвэрийг хэвээр баталсан билээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ