БШУЯ-наас дөрвөн үсгийг хасах талаар яриагүй гэв
Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв”-д өнгөрсөн долоо хоногт723 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирснээс57.9 %-д хариу өгсөн байна.
Иргэдээс боловсролын салбартай холбоотой санал хүсэлт түлхүү иржээ. Оюутнуудын 70000 төгрөгний тэтгэлгийн талаарх асуултанд БШУЯ-аасУИХ-аар Дээд боловсрол суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, үндэсний 70000 төгрөгийн тэтгэлгийг суралцагчдын сурлагын амжилтыг харгалзан 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн арван сарын турш сар бүр олгохоор баталсан. Үндэсний тэтгэлгийг олгох, суралцагчид тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно. Энэ хуулийг 2014 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн дагаж мөрдөнө. Энэ жилийн хувьд 9-12 дугаар сарын оюутнытэтгэлэг 70000 төгрөгийг олгоно гэсэн хариуг ирүүлсэн байна.
Мөн Цагаан толгойн дөрвөн үсгийг хасахыг эсэргүүцсэн саналолон иржээ.2013 оны хоёрдугаар сарын 2-нд гарсан Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын дагуу Монгол хэлний үсгийн дүрмийн толь боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.Ажлын хэсэг ямар нэгэн үсэг хасах талаар яриагүй, энэ талаар шийдвэр гараагүй гэсэн хариуг БШУЯ-аас өгч байна. Уг тогтоолд бага насны хүүхдэд эх хэлний сэтгэхүйг нь хөгжүүлэхсонирхолтой арга хэлбэрээр зааж үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх, монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх нийтээр дагаж мөрдүүлэх, үсгийн дүрмийн алдаа засах программ боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэх, төрийн албаны ажлын байрны тодорхойлолтодмонгол хэлбичгийн мэдлэгийн түвшинг харгалзах ур чадварын шаардлагыг нэмж тусгах, Хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол кирил бичгээр бичиж байх зэрэг заалт орсон юм.
Хүний хөгжил сангаас олгох 500,000 төгрөгний талаар хандсан иргэдийн асуултандНХҮЕГ-аас Хүний хөгжил сангаас олгох хишиг хувийн 500,000 төгрөг (сар бүр олгож байсан 21,000 төгрөг)-ийг огт аваагүй байгаа иргэдийн мөнгийг 2013 оны 12 сарын 01-ний хүртэл олгож байна. Мөнгөө авахын тулд иргэн та харъяа нийгмийн халамжийн байгууллагад хандаж хүний хөгжил сангийн дэвтрээ нээлгэх шаардлагатай. Дэвтэр нээсний дараа таны нэрээр мөнгийг арилжааны банкиндшилжүүлнэ гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ