Н.Алтанхуяг хүртэл Чингис хотыг ойлгохгүй байна
Өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй хийсэн уламжлалт уулзалтынхаа үеэр хэнтийчүүдийн “Чингис” хотын талаар бодлоо хэлсэн юм.
Тэрээр хэнтийчүүдийн сонголтын талаар тун ч ёозгүй хандлагатай байгаа бололтой.
“Би ч бас энэ аймгийн төвөө Чингис гээд нэрлэчихсэн явдлыг сайн ойлгохгүй байна, хуулиа харах ёстой болов уу” гэжээ.
Ийнхүү хийрхлээр өвчилсөн улстөрчдийн хийсэн зугааг Ерөнхий сайд нь хүртэл ойлгохгүй байна.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ