"Л.Эрдэнэчимэг гишүүн ард түмний тархийг угааж байна"
УИХ-ын гишүүн О.Баасанхүү тамхины тухай хуулийн эсрэг хуулийн төсөл санаачилж, гишүүдээс гарын үсэг цуглуулан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байгаа гэсэн мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар түүнээс тодруулсан юм.
-Яагаад энэхүү хуулийн төслийг санаачлах болов?
-Тамхины хяналтын тухай хуулийн нэг зүйлийг олж харсан. Тэр бол тамхи татах цэг. Дэлхийн бусад орнуудад тусгай зориулалтын агааржуулалтын системтэйтамхи татах цэгтэй байдаг. Тамхи татах цэгтэй болсноор энэхүү хуулийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тамхины албан татварын тухай хууль ойлгомжгүй байна. Тийм учраас хуулиндаа тамхины онцгой албан татварыг гурван жил тутамдаа нэмэгдүүлэн хэмээн тусгасан байгаа. Далд бизнес өсгөөд байгаа. ТҮЦ арван саяар тамхи зарж байна. "Duty free"-гээс дуртай хэмжээгээрээ оруулж ирж байна. Тэд татвар төлдөггүй. Энэ нь тамхи татдаг хүмүүс нь тамхи татдаггүй хүмүүсээ хохироож байна гэсэн үг. Энэ далд бизнесийн хянахын тулд улсын их дэлгүүрт тамхи зардаг болох хэрэгтэй. Миний хувьд 500 метрийг багасган гэж яриагүй, өсгөсөн ч болно. Аль эсвэл 100 ч болгож байна. Тэнд максинум тавьсан бол би минумун тавьж байгаа. Миний хувьд энэхүү хуулийн төслийг рекламдахгүй гэж бодож байсан. Гэвч нөгөө хүн маань рекламдаад байсан учир яриахаас өөр аргагүйд хүрлээ. АНУ-д хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага нь компаниудаас хандив авдаггүй. Компаниуд нь ил тодоор хандиваа зарладаггүй. Татварын тайландаа тусгадаг. Түүнийг авсан төрийн бус байгууллага нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслах ёстой.
-Таныг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гишүүдийн лоббид автсан байна гэсэн байсан?
-Хүнийг юу бол юу ч гэж гуйвуулж болдог. Намайг 52 гишүүнийг лоббидсон ч гэх шиг. Тийм бүдүүлэг байж болохгүй. Л.Эрдэнэчимэг гишүүн Тамхины хяналтын тухай хуулийг санаачилсан хүн биш. Ингэж ард түмний тархийг эргүүлэх шаардлагагүй байхгүй. Ажлын хэсгийг л ахласан хүн. Хууль санаачлагчийн эрхийг зөрчөөгүй. Ийм учраас ажлын хэсгийн ахлагчтай зөвшилцөх шаардлага байхгүй. Энэ хуулийн төсөл Засгийн газраас санал аваад УИХ-д өргөн бариад байнгын хороондоруулаад ажлын хэсэг гарвал Л.Эрдэнэчимэг гишүүн ч ахлаад явж болно. Өөр хүн ч ажлын хэсгийг ахлаж болно. Аль эсвэл ажлын хэсэг байгуулахгүйгээр шууд баталж болно. Ганц дээлт барилдаанч, ганц морьт уралдаанч гэдэг шиг ажлын хэсгийг нь ахласан ганц хуулиа миний хууль гээд өмчлөөд авчихсан зүйл мэт яриад байх юм. Санаачлагч нь байсан бол би өөртэй нь зөвлөх байсан. Архины хуулийг санаачлан хэмээн ярьж байна. Түүнийг санаачилсан хүн биш. Ерөнхийлөгчийн Тамгын газар дээр байсан хуулийн төслийг нь бариад гүйгээд сурталчилаад байгаа. Ийм улс төрийн соёлгүй, хувьчилсан тоглолт хийдэг, аливаа зүйлд үл бүтэх байдлаар хандаж байгаад гайхаж байна. Аль хүртэл явахыг нь харъя. Айж, алгын чинээ болох шалтгаан надад байхгүй. Эцсийн эцэст энэ хуулийг би ганцаараа санаачлаагүй. 52 гишүүн гарын үсгээ зурсан учир санаачилсан гэсэн үг. Би энэ хуулинд улайраад миний амьдралын утга учир гэж хэлээгүй. Хэлэлцэх эсэхийг УИХ шийднэ. Би энэ УИХ-д ороод дангаараа 15 хууль санаачилсан. Бусад гишүүдтэй хамтарч бас хууль санаачилсан.
Л.Эрдэнэчимэг гишүүнд би баярлаж байна. Яагаад гэвэл миний тоохгүй байгаа асуудлыг рекламдаад, "од" болгож байгаад баярлаж байна. Үүнийг хараад сонгуулийн маань менежер байсан бол ямар сайн хүн байх байсан болоо гэж бодож байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ