Нөхөр маань надтай секс хийхээ ч больчихлоо

Би одоо 33 настай, өөрөөсөө 5 насаар дүү нөхөртэй. Одоо 5 настай охинтой. Сүүлийн 5 жил гэртээ сууж байна. Ажлаасаа ч төсөөрч. Одоо ажил хийе гэхээр олигтой ажил олдохгүй, сургуульд суръя гэхээр хүүхэд харах хүн байхгүй. Ер нь л их хэцүү байна. Амьдрал надад дэндүү урт юм шиг санагдаж хүмүүсээс тасарсан ийм амьдралаас залхаж байна.

Нөхөртөө ажил хийе гэхээр чи яаж хийдэг юм, хүүхэд хэн харах юм, гэр орноо яах юм гээд огт дэмжиж өгөхгүй юм. Болж л өгвөл гэрт л байлгаад байх санаатай. Би болохоор ажил хийж мөнгө олж санаа зовох зүйлгүй өөрийн олсон мөнгөө өөртөө үр хүүхэддээ зарцуулж, яг л бусад хүмүүстэй адил амьдармаар байна.

Сүүлийн үед нөхөртэйгөө байнга ам мурийж байна. Миний хэлсэн бүхэн буруу, хийсэн бүхэн буруу, маш муу ээж нэртэй, бид хоёр бүр секс хийхээ болиод ч удаж байна. Нөхөртөө учирлаж хэлье гэхээр хэрүүл болоод л дуусна. Тэр хэлэхдээ энэ дэлхий дээр чиний амьдарч байгаа шиг амьдрах сонирхолтой зөндөө их хүн байгаа. Бүх зүйл чинь бэлэн чи юу ч хийхгүй байж олон юм ярьлаа гээд л уурлана. Би яах ёстой вэ?

Сэтгэлзүйч:

Та үлдсэн амьдралаа аврахын тулд одооноос өөрчлөгдөх ёстой. Хүний амьдралд уналттай, дэвшилттэй янз бүрийн үе тохиолддог. Иймэрхүү уналттай үедээ элдэв сөрөг шийдвэр гаргах гэсний хэрэггүй. Хүүхэд чинь харьцангуй том болж байгаа юм байна. Тэгхээр олон цагаар ажилладаг байх албагүй, цөөхөн цагийн ч болов ажил хий. Заавал албан тушаалтай ажил байх албагүй шүү дээ. Таны хувьд хамт олонтой байх, нийгмийн амьдралд оролцож байх нь л чухал. Нөхөртөө хэлээд би нийгэмд оролцож байх хүсэлтэй байгаагаа ойлгуулах хэрэгтэй. Ажил чинь амжихгүй өдрүүд байсан ч та үүнийг хэцүү гэж бодох хэрэггүй шүү. Эхний ээлжинд нөхөртөө ойлгуулж, ажилд орж, өөрийгөө бүх талаараа дайчилж завгүй байхын сайхныг мэдэр. Нөхөртөө байнга эерэг мэдээлэл өгч бай.

Харин та хоёрын бэлгийн амьдралд аль хэдийнэ асуудал үүссэн бололтой. Таныг гэрээсээ гаргах сонирхолгүй, хүүхдээ харж, гэрийн ажлаа хийх ёстой л гэж хардаг болсон байна. Дээрээс нь тантай секс хийхээ больсон бол нөхөр тань өөр эмэгтэйтэй болсон байх магадлал өндөр байна.

Энэ үед та нөхрийгөө биш өөрийгөө өөрчлөх нь зүйтэй. Өмнөхийн адил гоё ганган хувцасла, өөртөө итгэлтэй бай, гэртээ ч гоё байх хэрэгтэй. Сексийн хувьд шинэлэг болох хэрэгтэй шүү. Учир нь эрчүүд бэлгийн амьдралаа үргэлж сонирхолтой байлгахыг хүсч байдаг улс.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ