ГССҮТ-ийнхөн хууль бусаар ашиг олж байсныг илрүүлэв
МХЕГ-аас ГССҮТ-д үе солих мэс засал нэрийн дор иргэдээс их хэмжээний төлбөр бэлнээр авч, ашиг олж байсныг тогтоожээ. Улмаар энэ хууль бус үйлдлээ таслан зогсоохыг хатуу анхааруулж, тус эмнэлгийн удирдлагуудад хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.
Тодруулбал, ГССҮТ нь БНСУ-ын “Хьюндэ” нэгдсэн эмнэлгийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Өмнөд Солонгосоос тусламж нэрийн дор эмч авчирч, хиймэл үе, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр оруулах импортын лиценз хуйвалдан авч эмчилгээ, үйлчилгээнд хэрэглэхдээ үйлчлүүлэгчдээс бэлнээр төлбөр авч байжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ