Зам тээврийн осолд таван хүүхэд өртжээ
Өчигдөр Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн осол хэрэг, мэдээ мэдээллийн 289 дуудлага хүлээн авчээ. Үүүнээс хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 10 гарч нэг хүн нас барж, 12 хүн гэмтсэн байна.
Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон76 жолоочийг журамлан саатуулсан бөгөөд таван хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Үүнээс сургуулийн өмнөх насны гурав, сургуулийн насны хоёр хүүхэд байсан аж.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ