МҮОНТ-ийн захирлыг огцруулах шийдвэр гарчээ

МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяртай холбоотой үүсээд буй асуудал цэгцрэх тийшээгээ хандаж буй бололтой. Учир нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс чиглэл өгсөний дагуу Ерөнхий захирал М.Наранбаатар ажилчдынхаа өгсөн шаардах бичгийг нягталж үзээд Ч.Даваабаярыг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг түүнд танилцуулах гэсэн боловч Ч.Даваабаяр нь утсаа салгаад ажилдаа ирэхгүй байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ.

МҮОНТ-ийн ажилтнууд захирал Ч.Даваабаярыгаа огцруулахаар Үндэсний зөвлөлдөө бичиг илгээгээд байсан юм. Энэхүү бичгийн дагуу асуудлыг шийдэхгүй бол цаашид хатуу тэмцэнэ гэдгээ ч тэд илэрхийлж байлаа. Ямартай ч МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг огцруулах шийдвэр ийнхүү гараад байна.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ