МАН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ дахь МАН-ын бүлэг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай болон дагалдах хуулийн төслийн хүрээнд өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр завсарлага авлаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо баталсан. Гэтэл бодлоготойгоо энэ хууль зөрчилдөөд” байна гэж үзсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Металл, бодис болгоноор нь салж болохгүй. Яагаад үүнийг хүлээж авахгүй байгаа юм. Ашигт малтмалын хуулиасаа тусад нь салгах муу л болдог. Тэгээд гол хуулиасаа хуулбал хуулсан шиг байл даа. Хуулахдаа дутуу битгий хуулаач. Ашигт малтмалын хуулиар түгээмэл тархацаа оруулаад явах нь хэрэгтэй. Тэгэхгүй ингэж салгах нь улсын нэгдмэл байх зарчмыг алдагдуулна. Тиймээс энэ асуудлыг нухацтай авч үзээч. Хүрмэн, боржин гэж тусад нь аваад хаа, гуяар нь салгах хэрэг байхгүй” гэсэн юм. Иймд энэхүү хуулийн төсөл дээр МАН-ын бүлэг таван хоногийн завсарлага авсан юм.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ