“Тэнгэр Санхүүгийн Нэгдэл” платиниум ивээн тэтгэгчээр оролцжээ

Английн “Веакон” компаниас уламжлал болгон зохион байгуулдаг Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт энэ сарын 19-нд Хонконгийн “Four Seasons” зочид буудалд эхэлсэн билээ. УИХ-аас Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг батлаад удаагүй чухал цаг үед энэ удаагийн тав дахь чуулга уулзалт амжилттай болж өнгөрсөн нь Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлэв.

Чуулганд Зам, тээврийн сайд А.Гансүх, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан нарын албаны хүмүүс оролцжээ. Мөн Хонконг болон Хонконгт төвлөрдөг гадаадын хөрөнгө оруулагчид, Монголын томоохон компанийн захирлууд нэг дор чуулж зовлон, жаргалаа хуваалцсан байна.

Монголын банк, санхүүгийн салбарт цахиур хагалж буй “ТэнГэр Санхүүгийн Нэгдэл” болон “ХасБанк” энэ удаагийн чуулга уулзалтын платиниум ивээн тэтгэгчээр оролцсон аж. “Хас”-ын Д.Бат-Очир захирал болон “ТэнГэр Санхүүгийн Нэгдэл”-ийн хувьд энэхүү уулзалтад ихээхэн ач холбогдол өгсөн нь Монголын эдийн засгийн хөгжилд дорвитой хөрөнгө оруулах асуудлыг дэмжиж буйн нэгэн илэрхийлэл болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ